Өдөр тутмын ажил амьдрал болон суралцаж байгаа явцдаа элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн төрөл төрөгсөд болон хамт суралцаж байгаа хүмүүстээ хэрхэн зөв хандаж зөв харилцах бэ? Гэвэл:
1. Элэгний В үрэвслээс зөв сэргийлж чаддаг л юм бол элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүсээс зайлсхийж холдоод айж сүрдээд байх шаардлагагүй юм, энэ бол зүй бус хандаж байгаа хэрэг мөн. Элэгний В үрэвсэл нь амьсгалын зам болон хоол боловсруулах системээр халдварладаг халдварт өвчин биш юм, элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүстэй гар барих, хамт хоол идэх, үг солилцох, хамт ажиллахад ерөөс халдвар авахгүй, элэгний В үрэвсэл нь голдуу цусаар халдварладаг бөгөөд хүүхдүүдэд илүү халдварладаг байна, элэгний В үрэвслийн вирусийн насанд хүрэгсдэд аюул болох нь тун бага.
2. Урьдчилан сэргийлэх нааштай арга хэмжээ авч бие махбодийнхоо дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Ойр хавийн чинэ хүн элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн байгааг мэдвэл нэн даруй эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэж, хэрэв өөрөө халдвар авсан байвал вакцинжуулах тарилга хийлгэж болно, ингэж урьдчилан сэргийлэх аргын амжилтад хүрэх хэмжээ нь 97%-иас давж байгаа юм.
3. Элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүсийн нэр хүнд, эрх ашгийг хүндэтгэвэл зохино.
Элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүс өөрөө гутарч зовж сэтгэлийн дарамттай явдаг, ийм байдалд бусад хүний үг яриа үйл ажиллагаа бүхэн нь түүнийг шууд нөлөөлж байдаг, эрүүл саруул хүмүүс нь сэтгэл санааны талаас өвчтэй хүмүүсийг дэмжин тусалж, ойр дотно байж, амьдралдаа итгэлтэй баяр хөөртэй байлгахыг хичээх хэрэгтэй юм.
4. Элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүсийн эрүүл сайхан амьдруулахын тулд зөв тийш нь жолоодож, зөв мэдээ мэдээлэл олгож байх хэрэгтэй.
Ийм өвчинд нэрвэгдсэн хүмүүст зөв оновчтой урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээ мэдээлэл хангаж, анхаарвал зохих зүйлийг сануулж, эмээ тогтсон цагтаа уух, тогтсон цагтаа шинжилгээ хийлгэх, эм домын тухай цуу үгэнд итгэхгүй байх, жинхэнэ баталгаатай эмнэлэгт эмчлүүлэх зэргийг байнга сануулж байх хэрэгтэй юм.
5. Элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүстэй эв зүйтэй харилцаж, элэгний В үрэвслийн тухай ерийн мэдлэг, эмчлэх арга, эрдэм шинжилгээний талын ололт амжилтыг авч хэлэлцэж, санаачилгаараа элэгний В үрэвслээс сэргийлэх арга хэмжээ авч байх шаардлагатай юм.
Нялх хүүхдэд элэгний В үрэвслийн вакцинжуулах тарилга хийх нь дархлаажуулах, халдвараас сэргийлэх сайн арга юм, элэгний В үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд найз нөхөд нь ч тэдэнд сэрэмж сануулга өгч гэрлээд хүүхэдтэй болсон хойноо ч залгамж хойчдоо элэгний В үрэвслийн вакцинжуулах тарилга хийлгэж байхийг шаардаж байх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\
|