Хятадын соёлын аж үйлдвэрийн хамгийн том бааз болох Азийн соёлын аж үйдвэрлэлийн хүрээлэнг Тянжинь хотын Бинь Хайн шинэ дүүргэд байгуулах болно.
Энэ хүрээлэнд 12 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд соёлын аж үйлдвэрийн нээн хөгжүүлэх төв, соёлын аж үйлдвэрийн иж бүрэн үйлчилгээний төв зэрэг томоохон барилга байгууламжийг байгуулах болно. Үүнээр барахгүй дотоод гадаадын соёлын 500 шилдэг аж ахуйн нэгжийг татан оруулж, кино телевиз, хөгжим, хүүхэлдэйн аж үйлдвэр, сүлжээний тоглоом зэрэг аж үйлдвэрийг голлон хөгжүүлэх болно. Анхны төлөвлөгөөний дагуу 8-10 жилийн хугацаанд уг хүрээлэнг байгуулж дуусгах юм байна. \Урьхан орчуулж, Баатар хянав\
|