Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт болж байгаа үеэр, Африктай холбоотой соёлын үйл ажиллагаанууд урьд хожид Бээжинд зохиогдож, Хятадын хүн ардад Африкийн цонхыг дахин онгойлгосон юм.
Бээжингийн Ван фү жин гудамж бол маш их нэр алдартай худалдаа дэлгүүр олон байрласан явган гудамж юм. энэ намрын сүүчээр энд " үзэсгэлэнт Африкийн зан үйлийн баяр" зохиогдож, 6-ны өдөр Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт өндөрлөх болтол үргэлжилсэн юм. Гудамжны хоёр талаар Африкийн зан үйлийг танилцуулсан зураг өлгөж, хүүхдүүд арслан, анаш болон эрэнн тахийн цаасан моделийн дэргэд зургаа авхуулж, их дэлгүүрийн том дэлгэцэнд Африкийн тухай кино гаргаж байв. Чуулга уулзалтын хугацаанд үдээс хойш болгон энд гурван удаагийн тоглолтыг гудамжны задгай тайзанд зохиож, Хятадын үзэгчид болон Африкийн оюутан нар, Ван фү жинээр ирж яваа зочдод гайхамшигт сайхан тоглолт сонирхуулж байсан юм.
11-р сарын 2-ны үдээс хойш, " Африкаас ирсэн-Африкийн урлагийн содон бүтээлийн үзэсгэлэн", " Африкийн орны зоос болон шуудан маркийн үзэсгэлэн" хятадын төрийн музейд нээгдэж, Хятадын засгийн газрын дээд албаны хүмүүс болон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаа Африкийн өндөр тушаалын албаны хүмүүс 200 гаруй хүн энэ үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцсон байна. Хятадын Соёлын яамны орлогч сайд Мэн Сяо сь нээлтийн ёслол дээр үг хэлж, эдгээр үзмэрийн зүйл бол дархан нууцгай үзэсгэлэн сайхан Африкийн урлагийг Хятадын хүн ардын сэтгэл зүрхэнд шингээж, Хятадын ард түмэнд Африкийг ойлгох цонх онгойлгож өгсөн байна гэж тэмдэглэжээ.
Африкийн урлагийн содон бүтээлийн үзэсгэлэнд Африкийн олон орны модон сийлмэл, зураг болон өвсөн гүрмэл зэрэг 300 гаруй ширхэг урлагийн бүтээгдэхүүн тавьсан байна. Мөн зоос болон шуудан маркийн үзэсгэлэнд, Хятадтай дипломат харилцаа тогтоосон 48 орны 400 гаруй төрлийн зоос, 300 шахам сери марк тавьсан нь үзэсгэлэн сонирхогчдод Африкийн олон орны зан үйл, түүх соёлыг бүрэн харуулсан байна. /Пэрлаймаа орчуулав/
|