Сүүлийн жилүүдэд Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийн хурдац дэлхийн дундач түвшнээс түрүүлсээр байна. Хятад Япон Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн орнууд хоорондын худалдааны хэмжээ байнга нэмэгдсээр байна. Дэлхий нийт эрчим хүчний хүндрэл нүүрэлж байгаа өнөөдөр, Зүүн Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ирэх тусмаа нягт болж, ирээдүйн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна.
Зүүн Азийн эдийн засаг хамтын ажиллагаа нь Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд хамгийн амьдрах хүчинтэй бүрэлдэхүүн хэсэг болж, тус бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж байна. Бүртгэлээс үзэхэд, бүс нутгийн дотоодын худалдааны хэмжээ нь Зүүн Азийн улс орон бүс нутгийн худалдааны нийт хэмжээнд эзлэх хувийн жин нь тал хувь гаруйг эзэлж, бүс нутгийн дотоодод харилцан хөрөнгө оруулалт ч Зүүн Азийн орнуудын хөрөнгө татан оруулсан нийт хэмжээны 3-ны 2 хувийг эзэлж байна. Гэтэл эдийн засаг түргэн өсөхийн зэрэгцээ эрчим хүчий асуудал улам тодрон гарч байна.
Хятадын эдийн засаг олон жил тогтвортой түргэн өссөн нь эрчим хүчний хангалгад маш их дарамт болж байна. 1 жилийн өмнө Хятадын засгийн газраас хэмнэлтийн хэлбэртэй, аятай сайхан орчин ахун хэлбэртэй нийгэм байгуулахыг дэвшүүлж, эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөхөөр чармайж байгаа бөгөөд дотоодын эрчим хүчийг хэмнэхийг онцлохын зэрэгцээ олон улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
Саяхан Хятад улс "нөхөн сэргээгдэх эрчим хүчний дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө" тогтоосон байна. Хятадын эрчим хүчийг удирдах үндэсний хэсгийн орлогч дарга Шю Динмингийн үзэж байгаагаар, Хятад болон Зүүн Азийн орнууд болон бүс нутгийн эдийн засаг улам түшилцэн оршиж байгаа болохоор эрчим хүчний талаар хамтран ажиллах нь өрсөлдөхөөсөө илүү байх ёстой. Манай гаргийн эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд бид харилцан ашигтай хамтын ажиллагаа, олон ургалз хөгжилт, системийн баталгаажуулалтын эрчим хүчний шинэ аюулгүүйн үзэл бодол тогтоож хэрэгжүүлэх ёстой. Бид Зүүн Ази, Зүүн хойт Азитай хамтран ажилласаар. Сүүлийн жилүүдэд Япон Өмнөд Солонгостой хэлхээ холбоо солилцоо олширч байна. Зүүн Азийн орнуудтай хамтаар нөхөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, Зүүн Азийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна.
Хятад улсын хөгжил нь Зүүн Азитай нягт холбоотой юм. Хятад болон Зүүн Азийн орнууд бүс нутгиийн худалдлаа нь Хятадын худалдааны нийт хэмжээний 60 хувь орчмыг эзэлж байна. Зүүн Азийн орнууд болон бүс нутгийн Хятадад оруулсан хөрөнгө ньХятадын жилийн татан оруулсан нийт хөрөнгийн 60 гаруй хувийг эзэлж байна.
|