• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-28 16:49:20    
Зайн сургалтаар тариачидыг баян чинээлэг болгож байна

Хятадын Олон Улсын Радио

     Телвизор, телфон, интернэтийн сүлжээ зэрэг орчин үеийн зайн сургалтын техник тасралтгүй хөгжихийг дагалдан түүнээр хөдөө аж ахуйн техникийг түгээмэлжүүлж, тариачидад дасгал боловсрол хүртээх күрс дамжаа хятадын хөдөө тосгонд ихээр хөгжиж байна.

     Шао шань тосгон бол хятадын төв хэсгийн Хунань мужийн нэгэн хөдөө тосгон байгаа юм. Тэнд 5 кв.км хүрэхгүй талбай дээр 1600 гаруй хүн аж төрөн амьдарч байна. өнгөрсөнд эндэхийн тариачид уламжилалт аргаар усан тутрага тариж, уналт нь тийм ч өндөр биш байсан юм. Гэвч хоёр жилийн өмнө тэд шинэ хэлбэрийн эрлисжүүлсэн усан тутрага тариж, уналт нь дөрвөн дахин болсон байна. Тэгвэл өнгөрсөн иймэрхүү эрлисжүүлсэн усан тутрага таридаггүй тариачид яагаад иймэрхүү тариж ургуулах аргыг хялбархан сурсан бэ? гэвэл тариачин Ли Дин хун ингэж хэллээ.

     Энэхүү эрлисжүүлсэн усан тутрагыг тарихад зохих техник хэрэгтэй байдаг. надад сайн туслагч байгаа учир би үүнийг хялбархан эзэмшчихсэн. Мэдэхгүй чадахгүй зүйлээ интернэтийн сүлжээгээр дамжин техникчээс асуувал болчдог. Хятадын хөдөө аж ахуйн акдемийн техникчид бидэн тусалдаг юм. Ингээд га бүрийн уналт нь 450-аас 600 килограмм нэмэгдсэн юм.

     Энэ тариачины хэлэж байгаа интернэтийн сүлжээ бол даруй тосгондоо байгуулсан зайн сургалтын сүлжээний үйлчилгээний систем байгаа юм. Тэнд телвизор, компьютор, дагуулаас хүлээн авах систем зэрэг орчин үеийн холбооны тоног төхөөрөмж байгаа юм. Энэхүү дээд техникийг ашиглан нийт хятадын хөдөө аж ахуйн техник мэрэгжилтэд дагуулын өндөр хурдтай сүлжээ, интернэтийн сүлжээ, кевлын сүлжээ, радио сүлжээ зэргээр алс хол бойд бүглүү хөдөө нутагт амьдарч байгаа тариачидтай холбогдож, тэдэнд хөдөө аж ахуйн техникийн дасгал боловсрол хийж байдаг юм. Одоо Шао Шань тосгоны тариачид нэг долоо хоногт 3 удаа хөдөө аж ахуйн мэрэгжилтэдийн лекцийг тогтмол сонсч байдаг юм.

      Үүнээс гадна зайн сургалтын үйлчилгээний төв болгонд компьютор ажиллуулагч тохируулсан байдаг. Шао Шань тосгоны зайн сургалтын үйлчилгээний төвийн ажиллагч ноён Хү Юүн вэйгийн танилцуулснаар, тариачидын дэвшүүлсэн асуудлыг алсын зайн сургалтын сүлжээгээр дамжуулан мэрэгжилтнээс зөвлөлгөө авдаг байна.

     Хэрэв мэрэгжилтэд интернэтийн сүлжээнд холбогдож байвал нэг минутад асуудлыг зохицуулж өгдөг. Гэвч олон мэрэгжилтэд ажил ихтэй байдаг учир зарим асуудлыг Имэйлээр хариу өгдөг.

     Шао Шань тосгон шиг зайн сургалтын системээр тариачид туслан чинээлэгжүүлж байгаа жишээ Хятадад олон байна. Одоо зайн сургалтын үйлчилгээний сүлжээг Хэнань муж, Жэжян муж зэрэг хөдөө аж ахуйн 12 мужид түгээмэлжүүлж, хэдэн зуун мянган тариачидад ашиг хүртээж байна. Гүйжөү мужаар жишээлж хэлэхэд, уг мужид нийт 17 мянга гаруй үйлчилгээний цэг байгуулж, 70 хувийн засаг захиргааны тосгонг хамарсан байдаг.

     Хятадын дорнот нутгийн Жэжян мужийн тариачин Чэн Юүн кан усан үзэм тарих ажил хийж байсан юм. Сүүлийн жилүүдэд хорхой шавжаас сэргийлэн хамгаалах асуудал түүнийг толгой өвдүүлж байсан юм. Тэрээр хэлэхдээ, зайн сургалтын үйлчилгээний төвийг манай тосгонд байгуулснаар би түүнээс хорхой шавжаас сэргийлэх олон арга сурсан юм.

     Өнгөрсөнд Га бүрээс 22 мянга 500 килограм уналт авч байсан бол одоо дээшлээд 26 мянга 250 килограм уналт авах болсон байна. Чанар нь ч дээшилсэн байна.

     Зайн сургалт нь тариачидыг гэрээс гарах шаардлагагүйгээр мэрэгжилтэдтэй уулзуулж, техникийн туслалцаа үзүүлэх болгосноор барахгүй дэлхийд нэрт гарсан мэрэгжилтэн Юн Лүн Пин зэрэг эрдэмтэдийг уриж, зайн сургалтын сүлжээгээр дамжин тариачид зөвлөлгөө өгдөг байна.

     Манай эндэхийн зарим тариачид танаас зөвлөлгөө авах гэсэн юм. Сүпер тутрага нь ямар онцлогтой бэ?
Сүпер тутрага нь га бүрдээ 12 мянган килограм уналт авдаг. Тэр нь уналт өндөр бөгөөд чанар нь ч сайн байдаг юм.

     Мэрэгжилтэдийн лекцээс гадна, хөдөө аж ахуйн олон судалгааны газар болон мэрэгжилтэд мальтимедиа хичээл нээсэн байна. Энэ хичээлд хүнсний ногоо, жимсийн мод, мал аж ахуйн, усан гаралт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүү тэрчлэн хорхой шавжаас сэргийлэн хамгаалах зэрэг олон төрлийг хамарсан байна. Тариачид өөрийн шаардалгынхаа дагуу зайн сургалтын сүлжээгээр дамжуулан уг хичээлийг сонч болдог.

     Зайн сургалтын сүлжээ нь тариачид техник, мэдээ мэдээлэл авчираж өгснөөр барахгүй хятадын тариачид тариа тарихыг зааж,  зах зээлээ хирхэн олох аргыг ч заасн байна. Зайн сургалтын сүлжээ нь тэдэнд их хэмжээний мэдээ мэдээлэл хангасан тэдүйгүй юу тарих, юу тэжээхийг хүртэл ойлгуулсан байдаг.

     Урт хугацааны турш, хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь гэр бүлээг үндсэн нэгж болгож бага хэмжээгээр эрхэлэлт хийж байж, хөдөө аж ахуйн техникийг олон хүмүүст түгээмэлжүүлэх аргагүй байсан бол одоо зайн сургалтын сүлжээний бүрхэц нэмэгдэхийг дагалдан эдгээр байдалд өөрчлөлт гарч байна. Улам олон тариачид үйлдвэрлэл борлуулалтадаа өөрийн туршилгадаа түшиглэхээ болиж шинжлэх ухаан техникид түшиглэх болж, чинээлэгжих замаар замнж байна.