Нефтийн хямралаас болж дэлхийн олон орон дахин ашиглаж болох эрчим хүч нь ирээдүйд хамгийн чухал эрчим хүч болохыг танин мэдсэн байна. манай орон сүүлийн жилүүдэд тасралтгүй бодлого боловсруулж, дахин ашиглаж болох эрчим хүчний хөгжлийг ахиулж байна гэж Хятадын дахин ашиглах эрчим хүчийг цар хэмжээтэй нээн ашиглах төслийн газрын дарга Жөү Фэн Чи саяхан болсон Дахин ашиглаж болох эрчим хүчийг цар хэмжээтэй нээн ашиглах олон улсын семинар дээр хэлсэн байна.
2010 оноос 2020 он гэхэд манай орны дахин ашиглах эрчим хүчийг нээн ашиглах хэмжээ тус тус 270 сая тонн баримжаат нүүрсний хэмжээ болон 530 сая тонн баримжаат нүүрсний хэмжээнд хүрч, нэг л удаа хэрэглээд дуусах эрчим хүчний 10%, 16%-г тус тус эзлэх болно.
Манай орны тогтоосон дахин ашиглаж болох эрчим хүчний төсөлд биологийн материалаар цахилгаан үүсгэх, усан цахилгаан, нарны энерги, дахин ашиглаж болох хий, биологийн материалаар шингэн шатхуун хийх зэрэг олон талыг хамарч байна.
2020 он гэхэд нийт хятад даяар дахин ашиглаж болох эрчим хүчийг ашигласан хэмжээг нэг л удаа ашиглах эрчим хүчний 16%-г эзлүүлэх зорилготой юм.
Биологийн материалаар цахилгаан үүсгэх талаар, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хаягдамал бодисыг шууд шатааж уураар нь цахилгаан үүсгэх буюу хог новшоор цахилгаан үүсгэх, намгийн хийгээр цахилгаан үүсгэх зэргийг хэлэж байна. 2010 он гэхэд дахин ашиглаж болох эрчим хүчээр цахилгаан гаргах цогцолборын хэмжээг 60 сая киловаттад хүргэж, жил бүр 18 сая киловатт цаг цахилгаан гаргах болно. Цахилгаан гаргах хэмжээгээрээ нийт хятадын цахилгаан гаргалтын 6‰-г эзэлж, 2020 он гэхэд цогцолборын нийт хэмжээ нь 137 сая киловаттад хүрч жил бүр 42 сая киловатт цаг гаргаж, нийт хятадын цахилгаан гаргалтын 8‰-г эзлэх болно.
Манай орон дахин ашиглах эрчим хүчийг нээн ашиглах техникээ өдөр ирэх дутам шинэчилж байна. одоо Хятадад дахин ашиглах эрчим хүчийг нээн ашиглах зарим техникийн төвшин олон улсын тэргүүний хэмжээнд хүрч, үйлдвэрлэлийн өртгийг бууруулснаар барахгүй зарим газар оронд бүрэн бүтэн аж үйлдвэрийн сүлжээг байгуулаад байна гэж Хятадын дахин ашиглах эрчим хүчийг цар хэмжээтэй нээн ашиглах төслийн газрын дарга Жөү Фэн Чи бас илэрхийлсэн байна.
|