• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-29 14:48:45    
Өргөнө голын хөвөөн дэх Орос тосгон

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын хамгийн хойд захаар тахирлан урсах Өргөнө голын хөвөөнд Ши Вэй гэдэг үзэсгэлэнт сайхан жижиг суурин байдаг. Энэ бол Хятадын Орос үндэстний төвлөрөн суугаа нутгийн нэг . Орос үндэстэн бол Хятадын хүн амаар нилээд цөөн үндэстний цөөнхийн нэг, 10 мянгаадхан хүн амтай. Гол нь Шиньжан Уйгурын Өөртөө Засах Район болон Өвөр Монголын Өөртөө Засах Районд амьдарч байдаг.

    Намрын эхэн сард манай сурвалжлагч Ши Вэй сууринд хүрч танилцсан юм. Уг суурин нь өнгийн цэцэг дэлгэрсэн маш цэвэр цэмцгэр нам сэлүүхэн газар, яг л дэргэдүүр нь урсах дөлгөөн урсгалт Өргөнө гол шиг нам гүм. Эндэхийн Оршин суугчдын орон сууц нь орос маягийн онцлогтой, бүр хусан модон хашаатай. Сурвалжлагч 50 гаруй настай Тонягийнд айлчлан хүрэв.

     Энэ жил 50 гарч байгаа Тоняг харахад орос царайтай атлаа Хятадын зүүн хойд нутгийн аялагаар мэндэлж байлаа. Тониа бол Орос үндэстэн, уг жижиг сууринд түүнтэй адил орос үнднэстэн нилээд тоог эзэлдэг. Урт удаан хугацааны турш, Хятад Оросын хил дагуу нутгийн хоёр ард түмний харилцаа холбоо нягт болохоор орос хятад иргэд хоорондоо гэрлэн айл гэр болон амьдрах болж аажмаар Хятадын орос үндэстнийг бий болсон байна. Орос үндэстэн нь хятад үг хэл үсэг бичгийг чадамгай сурч хэрэглэж, Хятадын нийгэм соёлын нөлөөг гүүн хүртсэнээс ОХУ-ын Оросуудаас нилээд ялгаатай байдаг. Гэхдээ тэд Оросын зан үйлээ хадгалсаар байна. Тонягийн өөрийн эмээ болон нагац эмээ нь Орос хүн, өвөө, нагац өвөө нь хятад хүн . Тонягийнх эртний онцлогтой модон байшинтай, гэр өрөөгөө орос онцлогоор янзалж чимэглэсэн байна. Хоолны урт ширээн дээр орос маягийн лааны тавиурыг тэгш сайхан тавьж, гоё янзалсан ханан дээр гэр бүлийнхээ зургийг өлөгжээ. Цонхны тавцан дээр гоё гоё цэцэг тавьж гэр өрөөгөө цэвэр цэмцгэр авч явж байгаагаас гэрийн эзэгтэйн амьдралд хайртай ажилсагийг харж болно.

     Энэ жилийн 7-р сарын эхээр Тоня гэр бүлийн аялал жуулчлал эрхэлж, гадны гийчин зочин хүлээн авч зочилсон байна. Богино хоёр сарын дотор тэднийх 200 гаруй жуулчид хүлээн авч 20 мянга гаруй юаний орлого олж, Тоня цаашдын ажилд нэн итгэл урамтай болсон байна.

     Тэрээр хэлэхдээ, ирэх жил энэ жилээс лав сайн байж таарна гэж итгэлтэй байна, энэ жил сууриндаа манайх хожимдуу шиг ажилласан боловч орлого харин зүгээр болсон гэжээ.

     Ноднин жил Ши Вэй суурин нь Хятадын төв телевизийн явуулсан 2005 оны Хятадын нэрт хот суурины шалгаруулалтад нэрт жижиг сууринаар шалгарснаас хойш, Хятад Оросын хил дэх энэхүү жижиг суурин нь байгалийн сайхан үзэмж, үндэстний өвөрмөц онцлогоороо гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан байна. Шянгийн орлогч дарга Жань Кэчэн танилцуулж хэлэхдээ,

     Шянгаас Орос үндэстний иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хөрөнгө мөнгөний дэмжлэг олгож хөгжлийг нь дэмжиж байна. Энэ жил өнөө хүртлэх байдлаар сайн олсон айлын орлого нь 60-70 мянга, зарим нь 100 мянгад хүрсэн байна гэжээ.

     Аялал жуулчлалын ажил төрөл хөгжүүлэхээс өмнө Ши Вэй суурин нилээд ядуу байж, жилийн хүн тутмын дундаж орлого хэдэн зуухан юань байжээ. 2004 онд уг суурин нь орон нутгийн онцлогтоо тохируулан аялал жуулчлал хөгжүүлснээс хойш, эдийн засаг нь түргэн хөгжиж иргэдийн амьдрал сайжирсан байна.

     2005 онд төв телевизийн явуулсан Хятадын нэрт хот суурины шалгаруулалтад Тонягийн ах Вашлий сууриныхаа өмнөөс оролцсон юм. Анх удаа төв телевизийн тайзнаа гарахдаа тэр баян хуур гарамгай сайхан хөгжимдөж үзэгчдийн таашаалыг хүлээсэн байна. Нэрт хот суурины шалгаруулалтад жижиг суурин нь нэрд гарч, Вашлийг ч их олон хүн таньсан байна. Вашлий хүүхэд ахуй наснаасаа уран зохиолд сонирхолтой, тавдугаар ангид байхдаа өгүүлэл, шүлэг бичиж, орон нутгийн сонины бяцхан сурвалжлагч байжээ. Гэтэл тэр үед гэрийн амьдрал нь ядуу байсан учир бага сургуулиа дөнгөж төгссөн байжээ.

     Вашлийн биелэгдсэнгүй мөрөөдөл өнөө түүний хойч үе дээр биелэгдэж байна. Вашлийах дүү хэдүүлийн хэдэн хүүхэд өнөө бүр 9 жилийн заавал сургах хүмүүжил хүртэж, ирэх жил нэг нь их сургуульд шалгуулахаар байна.

     Тоня өнөө Өргөнө голын хөвөөнд 10 хүний ортой зочид буудал, 60 хүнийг зэрэг хүлээн авч зочлох шинэ гуанз ажиллуулах гэж ажил ихтэй байна. ОХУ-д Тонягийн садан төрөл бий, тэд нар нь түүнийг нүүж ирээд нэг дороо амьдарья гэж урьсан байна. Гэтэл Дуня төрсөн нутгаасаа салж ядна. Унасан шороо алт уусан ус аршаан гэдэг, төрж өссөн нутгаасаа салж чадахгүй гэж тэр хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/