• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-29 15:03:45    
Сэтгэлийн гэгээвч, уянгын хорвоо—"Дэлхийн яруу соносголон монгол хэлэнд миний байдаг"

Хятадын Олон Улсын Радио

Яруу найрагч Ри.Цэцэнцогт 2006 оны 9-р сард Монгол улсын Дэлүүн-бултаг хэмээх газарт

     Яруу найрагч: Ри.Цэцэнцогт: 1961 оны 11-р сарын 21-ний өдөр Өмөр Монголын Өөртөө Засах Районы Шилийн-гол аймгийн Шулуун-хөх хошууны Их хайрхан сумын Улаан-худаг хэмээх газарт төржээ. 1981 оноос Шулуун-хөх хошууны Загастай сумын захиргааны байгууллагад ажиллаж, 1986-1988 онд Өмөр Монголын Удирдар Боловсон Хүчний Дээд Сургуульд оюутнаар, 1996 оноос Өмөр Монголын Их Сургуулийн Монгол хэлний салбарт аспирантаар, 2002 оноос Японы Токиогийн Гадаад Хэлний Их Сургуульд одоо ба эрин үеийн монгол утга зохиол судлах аспирантаар тус тус суралцжээ. 1981 оноос эхлэн шүлэг зохиол оролдож, одоо болтол шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол, найруулал, шог зураг зэрэг 600 гаруй бүтээл нийтлүүлэв. 1984 онд "Хүүхдэд бид бөмбөрцөгөө өгье" шүлэг нь "Өнөр цэцэг" сэтгүүлийн шилдэг зохиолын шагнал, 1990 онд "Салхинд буйлах цэцэгийн хөөмий" шүлэг нь Өмөр Монголын Өөртөө Засах Районы "Солонго" шагнал, 1999 онд "Халуун өвөлжөөнд" шүлэг нь "Буржигин" нэрэмжит гуравдугаар зэргийн шагналыг тус тус хүртсэн бөгөөд 2006 онд "Дэлхийн хүн—Чингис хаан" шүлэг нь дэлхийн яруу найрагчдын 26-р их хурал дээр хоёрдугаар байранд шалгарч, Чингисийн гэрээ шагнал хүртжээ.

1  2  3  4  5  6  7  8  9