• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-29 16:28:22    
Буурцгийн зутан хэрэглэхэд анхаарах зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

     Буурцгийн зутан бол шим тэжээл ихтэй хүнсний бүтээгдэхүүн юм, дийлэнх хүмүүс өглөөний хоолондоо их хэрэглэдэг байна. Энэ талаар буурцгийн зутанг уухад заавал мэдэх шаардлагатай ерийн мэдлэгийг эзэмших хэрэгтэй юм.

     1. Буурцгийн зутан нь шим тэжээл ихтэй байлаа ч гэсэн хүн болгоны биед тохирох биш юм. Буурцгийн зутанг шар буурцгийг тээрэмдэж хийдэг, шар буурцагт пурин элбэг агуулагдаж байдаг, пурин нь усархаг бодис бөгөөд буурцгийн зутанд агуулагдаж байгаа пурин нь дүүпүүний хатаамал зэрэг дүүпүүн бүтээгдэхүүнээс 2 дахин илүү байдаг, иймээс тулай өвчинтэй хүн буурцгийн зутан уухыг цээрлэбэл зохино, чихрийн шижин өвчин нь даамжраад бөөрний өвчин болж бөөрний чадавх муудах үед буурцгийн зутан уух шаардлагагүй юм.

     2. Гүйцэд болоогүй буурцгийн зутанг битгий уугаарай. Түүхий буурцгийн зутанд савангийн эд агуулагдаж байдаг, хэрэв буурцгийн зутанг түүхийгээр нь уух юм бол дургүй хүрэх, бөөлжих, чацга алдах зэрэг хордлогын шинж илэрдэг байна.

     3. Түүхий өндөг идэхийг цээрлэх хэрэгтэй. Тахианы өндөгний цагаанд био элементийг эсэргүүцдэг нэг зүйлийн цагаан эд болон нойр булчирхайг эсэргүүцдэг цагаан энзим байдаг, био элементийг эсэргүүцдэг нэг зүйлийн цагаан эд нь хүний биед шаардлагатай бодисуудтай нийлээд гэдэс ходоодны шингээлтийг муудуулдаг, нойр булчирхайг эсэргүүцдэг цагаан энзим нь хүний биеийн нойр булчирхай хэвийн ажиллагаанд харшилж, уургийн шингэлтэнд муугаар нөлөөлдөг байна. Тахианы өндгөнд салмоннелын бактери зэрэг өвчин үүсгэж болзошгүй зүйл байдаг нь хоолны хордлого авах аюултай юм.

     4. Буурцгийн зутанг буцалсан устай адил бодож эм даруулж ууж болохгүй. Буурцгийн зутангаар эм даруулж уух юм бол эмийн гүйцэтгэх үүргийг бууруулдаг бөгөөд ямар нэг харш нөлөө гаргаж болзошгүй юм. Иймээс эм ба буурцгийн зутанг хольж хэрэглэхгүй байвал зохино.

     Буурцгийн зутанг халуун усны саванд хадгалахыг цээрлэх хэрэгтэй. Буурцгийн зутан шим тэжээл элбэгтэй ч гэсэн бактерийг маш түргэн үржүүлдэг, дулааны хэмжээ нь тохиромжтой байгаа нөхцөлд, халуун саванд байгаа бактери нь үй олноор өсөн үржиж, 3,4 цаг удаан тавихад л буурцгийн зутан чинь чанараа алдчихсан байдаг. Иймээс буурцгийн зутан чинь чанараа алдахаас тун болгоомжлох хэрэгтэй юм. Л.Буянтогтох орчуулав\