Гэртээ өдөр дутмын эм бэлдэн хадгалаж байх нь хүмүүсийн дадгал болж, ханиад зэрэг үргэлж тохиолдог өвчин тусвал эмнэлэгт очихгүйгээр өөрөө эм уудаг юм. Гэвч зарим хүн буруу эм ууснаас болоод өвчнөө засах эдгэрүүлсэнгүйгээр барахгүй сөрөг нөлөө үзүүлж, ноцтой нь амь насны аюулгүй байдал нь заналхийлалд учирдаг байна. Тэгвэл гэртээ чухам ямар эм бэлдэж, хирхэн хадгалах бэ? бид эм эмнэлгийн тухай ямар мэдлэгтэй байх хэрэгтэй бэ? гэвэл бид өнөөдөр энэ сэдвээр ярияа.
Айл өрөх болгон нэг жижиг эмийн хайрцагтай байдаг. тэгвэл энэхүү эмийн хайрцагт ямар эм байх талаар сурвалжилагч гудамжинд яваж байгаа хүмүүсээс ярилцалга авсан байна.
Манай гэрийн эм гол нь өвдөхийг намдуулах эм болон зүрэх судсны өвчиний эм, харшлын эсрэг эм зэрэг байдаг гэж нэг хүн хэлсэн.
Манайх голдуу ханиадаас сэргийлэх ердийн эм бэлдэж байдаг гэж бас нэг хүн хэлсэн байна.
Айл өрөх бүр бараг ханиадаас сэргийлэх эмийг гол бэлдэж, дараа нь бактерын эсрэг эм бэлдсэн байдаг, бусад эм нь төрөл бүрийн байдаг. Тэгвэл гэртээ чухам ямар ямар эм бэлдэж байх хэрэгтэй бэ? гэсэн асуултад Бээжингийн цэргийн ерөнхий эмнэлгийн эмч Лю Дуан чи хэлэхдээ,
Жижиг эмийн хайрцагын талаар бид ийм зарчим баримталвал зохино гэж үздэг. Нэгт, цөөн бөгөөд сайн эм байх хэрэгтэй. Бид энгийн үед тийм их эм хэрэглэх шаардлагагүй байдаг. нэг төрлийн эмээс гурав таван хоногийнхыг бэлдвэл болох нь тэр. Хоёрт, цаг улирал, газар орон, хүнээс шалтгаалан адил бус эм бэлдэх хэрэгтэй байдаг. жишээлэхэд зун болвол хорхой шавж хазхаас сэргийлэх эм бэлдэх хэрэгтэй, өвөл болвол ханиадаас сэргийлэх эм бэлдэж байх хэрэгтэй. Хэрэв чи их хотод амьдарч байвал эргэн тойронд чинь том том аптек олон байх болхоор их олон эм бэлдсний хэрэг алга байдаг. тэгвэл гэр бүлийн хүмүүсийн байдлаа үндэслэн зохих эм бэлдэх хэрэгтэй гэжээ.
Тэгвэл эдгээр өргөн хэрэглэдэг эмээс гадна ямар ямар зүйлийг анхаарах шаардлагатай байдаг бэ? гэвэл Нэгт, гэрийнхээ эмийн хайрцагыг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Гурваас зургаан сарын хугацаанд даруй нэг удаа шалгаж байх хэрэгтэй юм байна. Учир нь хугацаа нь дууссан эмээ үргэлж цэвэрлэх хэрэгтэй. Зарим эмийг завал үргэлж солиж байх хэрэгтэй.
Хоёрт, эмээ сайн савлаж хайрцаглах хэрэгтэй. Цаасан хайрцаг буюу шургуулдаа хийж болохгүй. Учир нь эдгээр газар тавьвал хялбархан чийг датах буюу хог тоос орож, бохирдодог. Тиймээс зэвэрдэггүй ган хайрцаг буюу хуванцар хайрцагт хийвэл сайн байдаг. эмийн хайрцгаа салхин нэвтрэх хуурай газар тавих хэрэгтэй бөгөөд нартай газар тавьж болохгүй юм. Мөн хүүхэд амархан авч чадах газар ч тавьж болохгүй юм.
Үүнээс гадна зарим хүмүүс эм хадгалахдаа хайрцагаа хэмнэх гэж эмийн боодол болон тайлврыг хаядаг. Үнэндээ ингэх нь буруу бөгөөд эмийн аюулгүй байдалд ашиггүй юм. Эмийн тайлбар бол өвчитэний эм уух үед жолоодлого болгодог иш үндэс юм. Мөн хуулийн шинж чанартай байдаг. Бээжингийн цэргийн ерөнхий эмнэлэгийн эмч Жөү Шү Мин хэлэхдээ, хүмүүс эм ууж хэрэглэхдээ тайлбарыг нь нарин уншиж байманжин хэрэглэх заншилтай болох ёстой.
Эм хэрэглэх үед тайлбарыг үндэслэн хэрэглэж сурах хэрэгтэй. Одоо нэг эм нь хэд хэдэн адил бус нэртэй байгааг бид мэдэнэ. Хэрэв түүнийг мэдэхгүй бол дахин давтан нэг зүйлийн эм уух үзэгдэл гарч мэдэнэ. Бас буруу эм уух ч тохиолдол гарч мэдэнэ гэжээ.
Өнгөрсөн ийм нэг тохиолдол гарч байсан, нэг хүн шүд нь өвдөхөд нэг цагийн дотор нэр нь эдил бус дөрөв таван эм уусан байдаг. гэхдээ тайлбарыг нь уншсангүйгээс эдгээр эмийн гол бүтц нь бүр өвдөхөөс намдаах эм байсныг мэдсэнгүй, ингээд нэг төрлийн эмийг хэт их хэрэглэснээс болоод бөөрний үйлдэл нь муудсан байдаг.
Эм хадгалах эдгээр мэдэлгээс бусад бас олон зүйлийн асуудлыг анхаарах чухалтай байдаг. эн тэргүүнд эм уухаасаа өмнө эмийн хүчинтэй хугацаа, өнгө, үнэрийг анхаарах хэрэгтэй.
Эмийн хүчинтэй хугацаа бол эмийн үйлдвэрийн олгосон уг эмийг хэрэглэж болох хамгийн урт хугацаа болно. Энэ хугацаа хэтэрвэл яасан ч хэрэглэж болохгүй. Тэгвэл энэ хугацаанд баттай хэрэглэж болох уу гэвэл тийм ч биш. Энэ эмийг авахаас өмнө сайн хадгалсангүй буюу тээврийн доголдолоос болоод чанар нь муудсан байж мэднэ. Иймээс бид бие хамгалаж сурах хэрэгтэй. Эмийн савын амсар сайн хаалттай эсэх, эмийн өнгө, гадна буулт нь эвдэрсэн эсэх, үс ургасан эсэх зэргийг бүр харах хэрэгтэй. Ийм байдал байвал хүчинтэй хугацаанд нь гэсэн хэрэглэж болохгүй юм.
Үүнээс гадна эм ууж байх хугацаандаа архи уух буюу тамахи татахыг цээрлэх хэрэгтэй. Харин ус их ууж, жүүс, цай, сүү зэргийг ч дутуу хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь бүр эмтэй харшилж, эмийн үйлдэлийг харшилана.
|