• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-30 14:47:55    
65 настай Хятадын Олон Улсын Радио

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд найз минь, хэдхэн өдрийн дараа, тухайлбал 12-р сарын 3-ны өдөр ХОУР-гийн 65 насны баяр тохиох гэж байна. 65 жилийн тэртээ нэгэн намуухан дуу Хятадын баруун хойт нутгийн нэг жижигхэн хот Яань аниас цацагдаж, аажмаар энэ дууу нь олон хэлний нэвтрүүлэг болон хөгжиж, цацалтын хүрээ хэмжээ нь ч өгрөжсөн бөгөөд улам олон анд найз нөхөдтөй болсон байна. өнөөдөр гэхэд радио нэвтрүүлэг нь танд үйлчилж байгаа нэг хэсэг нь л болсон байна. Энэ бүхэн нь хэрэг дээрээ мэдээ мэдээлэл болон бие биеэ ойлголцох хэрэгцээ болон шинжлэх ухаан техникийн ач тусаас болсон гэлтэй, үүгээр ч зогсохгүй нэн чухал нь сонсонгч болон хэрэглэгчидтэйгээ харилцан ойлголцож, та бүхэнд нэн сайн үйлчлэхийн төлөө юм.

     Энэ мэдээллээс та бидний өчигдөр, өнөөдөр болон маргаашийг хамтдаа ойлгож болох юм гэдэгт найдаж байна.

     Өнгөрсөн зууны 40-өөд оны эхээр Хятад улс нь хүчирхэг том гадаадын орны түрэмгийлэлд автаж байсан юм. Дайны жилүүдэд ХКН-ын удирдсан зэвсэгт хүчин нь дэлхийн фашизмын эсрэг дайны гол хүчин нь болсон байна. Японы түрэмгийллийн эсрэг зорилгоо гадаадынханд нэн сайн ойлгуулахын төлөө ХКН нь гадаад хэлний радио байгуулж, тухайн үеийн гадаад дотоодын байдлыг танилцуулахын зэрэгцээ, үндэстэнээ гашуун зовлонгоос аварч, дэлхий дахиныг амар амгалан байлгахыг дотоод гадаадын олон салбарынханд хандан уриалан дуудсан байна.

     1941 оны 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн бид Япон хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Энэ Япон хэлний нэвтрүүлэг нь Хятадад байгаа Япон цэрэгт зориулсан байж, гол нь тэд нарт дайны үнэн байдлыг мэдээлж байсан юм. Хамгийн анх микрафоны өмнө нэвтрүүлэг хийсэн хүн бол ХАра гэдэг нэртэй дайныг эсэргүүцэгч Япон эмэгтэй байсан юм. Тухайн үеийн студи нь гэвэл маш жижигхэн нүхэн гэр байсан бөгөөд 15 минутын сүүлийн үеийн мэдээ нэвтрүүлдэг байсан юм.

     Япон хэлний нэвтрүүлгийн ажлыг удаан жил хийсэн ноён Лү Рү фү гуай хэлэхдээ, Янь аний нүхэн гэрээс цурайтан гарч байсан Харагийн дуу хоолой нь тухайн үед Япон цэргийн зоригийг алдруулах хүчтэй зэвсэг болж байлаа гэжээ. Тэрээр эргэн санаж хэлэхдээ: "Хара өөрийн дуу хоолойгоороо дайны үнэн мөнийг Япончуудад хэлж өгч, аль нь үнэн ёсны болохыг тэдэнд таниулж өгч байсан юм. Тэр нь маш үнэмшүүлэх хүчтэй байсан юм. Радио нь маш олон хүнийг нөлөөлж байсан юм. Тэд нарын зарим нь өөрөө бууж өгч байсан, зарим нь сэмхэн гүйж ирсэн явдал ч бий. Миний багшийг Мичиюки Оги гэдэг. Тухайн үед Тэрээр мөн Япон цэрэг байлаа, хожим нь Японд нэвтрүүлэг удаан жил хийсэн ..." гэжээ.

     Хятадын ард түмэн Японы эсрэг хийсэн дайнд ялсан боловч ард түмэн жинхэнэ энх тайвныг эдлээгүй, Гоминдан нам нь Хятадыг ноёрхож байсан цагт авилгалд идэгдэж, ялзран доройтож, юмны үнэ өссөн ба ард иргэд амь зуухад хэцүү байсан юм. Харин Хятадын коммунист намын санаачлага нь олон хүний хүрээлэл дэмжлэгийг олсон байна. Нийт Хятадын дайны эсрэг тэмцлийг ихээр дэмжиж байсан Америк нь эхлээд байдлыг харж байснаа болиод, Гоминьдан намыг дэмжин дотоодын дайн хийсэн байна.

     Энэ бүхийг даян дэлхийд заавал ойлгуулах учиртай. Ингээд ХОУР нь англи хэлний нэвтрүүлэг явуулж эхэллээ. Япон хэлний нэвтрүүлгийг анх явуулж эхэлсэнтэй адилаар, студи нь мөн л нэг нүхэн гэрт байсан юм. Тэр нь Бээжингээс төдийл хол биш Хэ бэй мужийн нэг бяцхан уулын тосгонд байсан юм.

     Нас сүүдэр 82-ыг зооглож яваа Вэй линь гэдэг хатагтай тэр үед цэл залуу оюутан охин байсан юм. Одоо би микрафоноо түүнд шилжүүлье. Сайхан буурал маань тухайн жилийн байдлыг эргэн санагалзаж хэлэхдээ, "Тэр үеийн студийн тоног төхөөрөмж нь маш энгийн байж, хаалга үүд гэж ч байхгүй байлаа. Студийн хаалгаа бид эсгийгээр дарж, заримдаа гаднаас хонь ямаа майлах дуу орж ирдэг байсан юм. Тухайн үед магнитафон байхгүй байсан болохоор уран сайханчдыг урин авчирч дуу хөгжмийн нэвтрүүлэг хийдэг байлаа… " гэжээ.

     Хараатай харьцуулбал Вэй линийг азтай хүн гэж хэлж болно. Учир нь радиогийн цацах чадал нь нэмэгдэхийн хэрээр түүний дуу хоолой нь өмнөд Ази болон зүүн Азид тодхон сонсдохоор барахгүй, Европ, хойд Америк тив зэрэг газруудад ч хүрч байсан юм.

     Мэдээллийн хэрэгцээ шаардлагаа болон техникийн дэвшлээс болоод ХОУР шинэ алхам хийсэн байна.
1949 онд ХОУР нь БНХАУ байгуулагдсаныг даян дэлхийд шууд мэдээлсэн байна. Шинэ Хятад улсын хэрэгжүүлсэн амжилттай дипломат бодлого нь ХОУР-гийн хөгжлийг улмаар ахиулж, нэвтрүүлгийн хэлний төрөл тасралтгүй нэмэгдсэн ба, цацах чадал болон тархалтын хэмжээ улам хол улам өргөн болж, Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн тал бүрийн хөгжил өөрчлөлтийн байдлыг дэлхийн улс түмэнд танлцуулах болсон байна. Шинэ Хятад улсыг зорин маш олон Хятадын харьяат нар эх орондоо буцан ирж ажиллаж амьдарсан байна. Мьянмар хэлний редакцийн ахмад нэвтрүүлэгч ноён Ван Шаньжүн нь тэдний нэг нь юм. Тэрээр хэлэхдээ, "тэр үед бид шууд нэвтрүүлэг хийдэг л байлаа, 10 минутын нэвтрүүлэг хийдэг байсан, торч тээглэх болон давтаж хэлэхээс хичээн болгомжилж, студид орохоосоо өмнө бид эх бичгээ бараг бүр цээжилсэн байдаг" гэжээ.

     Ван гуайн эргэн санаж хэлсэнчлэн ХОУР-гийн хүн хүрэлцэхгүй, техникийн хүчин чадал нь дор байсан хэдий ч тухайн үеийн радиогийн ажилтанууд ажлын их эрч зоригтой байсан юм. 76 настай ахмад сэтгүүлч Ши Шэнмао эргэн санаж хэлэхдээ, намайг өнгөрөгч зууны тавиад оноос эхлэн радиод ирж ажиллах үед хоёрдугаар давхарт том гэгч бичлэгийн машин тавьж байсан, олон хэлний редакцийнхан энд ирж нэвтрүүлгээ ээлжлэн хийдэг байна. Зарим орой нь цахилгаан тасарсан үед лаа асааж байгаад ажилладаг байна. Хашаанд нэг цахилгаан үүсгэгч машин студи руу цахилгаан хагадаг байна. Машинаа ажилуулахтай зэрэг л түрчигинэж дуугардаг байна гэжээ.

     Хатуу бэрхшээлтэй орчин тойронд амьжиргааны бат чанга хүчинтэй ажиллаж ирсэн нь Хятадын гадаадад зориулсан ажил үйлсийн өнгөрөгч зууны 50,60-аад оны үнэн зураглал болох юм.

     1965 он гэхэд ХОУР нь хэлний төрөл зүйл, нэвтрүүлэх цаг зэрэг үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүний түвшинд хүрч, том хүчдэлтэй цацах станци ч хойно хойноосоо байгуулагдсан байна. 70-аад оны дунд үе гэхэд манай радио нийт 43 хэлээр нэвтрүүлэг явуулах болж, Хятад улс болон дэлхий дахиныг холбосон чухал гүүр болсон байна.

     ХОУР-гийн 65 жил гэсэн мэдээлэл үргэлжилж байна.

     Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэхийн хэрээр, Хятадын гадаадад зориулсан радиогийн ажил үйлс ч хөгжлийн шинэ үе шатандаа орсон байна.

     20-р зууны 70-аад оны сүүлчээс Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг ч нээлттэй хөгжлийн замаар замнаж өдөр ирэх тусам үр нөлөөтөй болж ирсэн байна. Германы "Радио курьер" сэтгүүл ХОУР (CRI)-гийн Герман хэлний нэвтрүүлэгтээ өөрчлөлт оруулсныг "алс холын Хятад улсаас ирсэн зөөлөн салхи" гэж зүйрлэн тэмдэглэсэн бөгөөд ХОУР (CRI)-г ард түмний таашаалыг хүлээсэн радио мөн гэж тэмдэглэсэн байна. Тухай үед "Умард Америкийн радио клуб" нь ХОУР (CRI)-г дэлхийн хамгийн том радиод тооцож байсан юм.

     Хятадын хөгжлийг дэлхийн олон орон ойлгохыг хүсэх тусам ХОУР-гийн мэдээллийн агуулга хэлбэрт өөрчлөлт гарч эхэлсэн байна. 1980 оноос эхлэн манай радио нь гадаадад сурвалжлагчийн салбар цэг ажилуулсан байна. Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн хүндтэй шагнал хүртсэн манай радиогийн ахлах редактор ноён Ван Зүөжөү дурсан санаж ярихдаа: "сурвалжлагчийн салбар байгуулагдсан тэр өдрөөс бид ажлаа эхлүүлж газар дээр нь очиж мэдээлэл хийсэн юм, бид янз бүрийн бэрхшээлүүдийг ялан давж, маш олон мэдээллийг тэр даруйд нь өгч байлаа. Женевд Афганистаны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал тэдгээрийн нэг жишээ нь болж байна. Бид түүнийг мэдээлэхэд оролцсон. Тэр нэвтрүүлгийг явуулах цаг нь хэлэлцээрт гарын үсэг зурахаас 20 гаруй минут л үлдээд байсан сан..." гэжээ.

     Гадаадад томилогдсон сурвалжлагчийн дотор дэлбэрэлтийн дуу чимээн дундаас сурвалжлага хийж байсан бусдын хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй сурвалжлагч бол Лю Сүюнь юм. Эх орондоо буцан ирээд ажиллаж байгаа тэрээр тухайн үеийн байдлыг эргэн дурсаж ярихдаа: "2000 оны 10-р сард Палестин Израилийн мөргөлдөөн болж, тэр нь Газийн зурваст төвлөрч байсан юм. Бид төрийн далбаагаа өргөж Газийн зурвас руу орсон билээ. Нэг Палестин хүн бууны суманд өртөж цус нь асгарч байсныг бид нүдээрээ харсан. Суманд өртсөн тэр хүн биднээс хэдхэн метрийн зайтай байлаа. Амь насанд маш аюултай газар болохыг би яахын аргагүй мэдэрч байсан юм. Ийм байдал надад ч тохиолдож болзошгүй гэж бодож байлаа. Түүнээс хойших хэдэн жилд би буун дууг олонтоо сонсож байсан юм" гэжээ. Одоогийн байдлаар ХОУР (CRI) дэлхийд нийт 29 сурвалжлагчийн салбар ажиллуулж байна. Дэлхий дахинд бий болсон олон үйл хэргийг манай сурвалжлагчид газар дээрээс нь тэр даруйд нь мэдээлж байна. Гадаадад зориулсан радиогийн ажил төрөл өргөжин тэлэхийн хэрээр ХОУР (CRI) өдөр бүр нийт 43 гадаад хэлээр 1100 гаруй цагийн нэвтрүүлэг хийж, хэлний төрөл зүйл, нэвтрүүлэг хийж байгаа цагийн хэмжээ болон сонсогчдоос захидал авсан тоогоор дэлхийн гурван том олон улсын радиогийн эгнээнд орсон байна.

     2006 онд ХОУР нь Хятад Оросын аялалын арга хэмжээ зохиож, Хятад Орос хоёр орны харилцаанд ач холбогдлоо өгсөн юм. ХОУР болон Оросын мэдээлэх агентлаг ТАСС зэрэг хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдаар бүрэлдсэн нэгдсэн сурвалжлагын хэсэг нь Бээжингийн Тянь Аньмэнээс мордож, хол зайд сар гаруй аялж Москвад хүрэлцэн очсон байна. Тэд зам дагуунаа үзсэн харсан зүйлээ шуурхай мэдээлсэн байна. Оросын гадаад хэргийн сайд Лавров энэ арга хэмжээг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Оросын аялалын арга хэмжээ нь түүхэнд байгаагүй арга хэмжээ болох юм. Хятадын 40 гаруй сэтгүүлч 40 гаруй хоногийн хугацаанд Оросын 18 хотоор айлчилсан байна. Бид Хятад Оросын аялалын нийт бүрэлдэхүүнд талархаж байна, онцгойлон энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан ХОУР-д талархаж байна. Учир нь та нар энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах хамгийн чухал ажлыг гүйцэтгэсэн юм гэжээ.

      Бид өөрчлөгдөн хувирч байна. Хуучин сонсогчид маань богино долгионы радиогоор нэвтрүүлэг сонсдог байсан бол, энэ оны 2-р сарын 27-ны өдөр ХОУР нь анх удаа Кенийн нийслэл Найробид FM-ийн нэвтрүүлэг албан ёсоор явуулж эхэлсэн байна. Энэ нь ХОУР-гийн түүхэн дэх дурсгалт өдөр болж, ХОУР-гийн хэдэн үеийн хүмүүсийн хүсэл тэмүүллийг биелүүлсэн байна. Энэ нь мөн радио болон сонсогчдыг улам ойр дотоно болгосон байна. Дараа нь тухайлбал 11-р сарын 19-ний өдөр ХОУР-гийн гадаад дахь хоёрдугаар FМ-ийн радио Лаосын Вьентьянд албан ёсоор цацагдаж эхэлсэн байна.

     Лаост айлчилж байсан Хятад улсын дарга Хү Жиньтао болон Лаосын дарга Чоммали Саясоне нар нээлтийн ёслолд оролцсон байна. Дарга Хү Жиньтао Вьентьянаас FM-ийн радиогоор Лаосын ард түмэнд дотонын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятад Лаосын ард түмэн бол уул усаараа хиллэсэн найрсаг хөрш зэргэлдээ орон юм, хоёр ард түмэн өнө удаан уламжлалт найрамдалтай юм. ХОУР-гийн Вьентьян дахь FM-ийн радио цацагдсан нь хоёр ард түмний бие биеийн ойлголцол болон найрамдлыг эрчимжүүлэхэд шинэ гүүр тавьж өгсөн байна, мөн хоёр ард түмний санаа сэтгэлээ ойлголцон, найрамдлаа үеийн үед үргэлжлүүлэхэд гаргабас зохих хувь нэмрээ оруулсан байна гээд Лаос хэлээр "Хятад Лаосын найрамдал мандтугай" гэж мэндчилсэн байна.

     Уламжлалт долгионы радиогоо улам сайн хийхийн зэрэгцээ манай радио бас бүх дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн урсгалыг даган интенэтийн мэдээллээр дамжин сүлжээний нэвтрүүлэг явуулахыг сүвэгчлэх болно. Одоогийн байдлаар та компьютерын гар удирдлагаа аяархан хөдөлгөж манай радиогийн вэб сайт CRI Online-г дарвал манай интернетээс мэдээ мэдээллүүдийг дуртай газраасаа сонсч болох юм. Та манай радиогийн олон хэлний вэб сайтаас сүүлийн үеийн мэдээ, биеийн тамир спорт, аж амьдралын тухай нэвтрүүлгүүдийг харж, Хятад орны талаар олон мэдээлэл авч болох юм.

     CRI нь Хятадын цорын ганц улсын хэмжээний радио болсны хувьд ХОУР нь хятад улсад дэлхий дахиныг танилцуулах үүрэг хариуцлага хүлээх болсон юм. Одоо манай радиогийн эрхлэн явуулж байгаа дэлхийн мэдээ мэдээллийн радио буюу CRI NEWS RADIO, HIT FM тэрчлэн гадаад хэлний сургалтын радио зэрэг нэвтрүүлгүүд бэлтгэн Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг маш олон том дунд хотуудад цацаж, олон улсын мэдээ, мэдээлэл болон хит дуу хөгжим зэрэг нэвтрүүлгээрээ сонсогчиддоо маш таашаагдаж байна.

     Үүний зэрэгцээ ХОУР нь өдөр бүр 5 цаг гаруйн хугацаатай олон улсын мэдээний телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хиймэл дагуулаар нийт Хятадын 300 гаруй телевизийн суваг, радиод дамжуулж байна. ХОУР-гийн голлон явуулж буй "Дэлхийн мэдээний сонин" нь дотоодын сонсогчдод олон улсын мэдээг мэдээлэхээ гол болгож, олон улсын улс төр, эдийн засаг, соёл, биеийн тамир спорт, боловсрол, шинжлэх ухаан техник, нийгэм зэрэг талын агуулгыг хамарч байгаа бөгөөд энэ сонин нийт Хятадын хэмжээнд гүйлгээнд орсон байна.

     65 настай ХОУР нь хараагаа улам тэлж, чадавхиа улам боловсронгуй болгон, ирээдүйд хантуулан ажиллаж байна. Радиогийн дарга ноён Ван Генянь хэлэхдээ, бид хөгжлийн нэн олон нэн аятай боломжийг хайж, сонсогчиддоо нэн сайн үйлчлэх болно гэж илэрхийлсэн байна. сайолон төрлийн эх баялагаа нэгтгэж, нэн олон нэн аятай хөгжлийн аз завшааныг хайх болно. ХОУР-гийн дарга Ван Гэннянь радиогийн ирээдүйн хөгжлийн зорилтыг авч хэлэх үе ярихдаа, "ХОУР-гийн ирээдүйн хөгжлийн зорилт нь дан ганц долгионы радио нэвтрүүлэг явуулдаг байснаа, долгионы радио нэвтрүүлэг, сүлжээний радио нэвтрүүлэг болон олон хэлбэрийн мэдээллийн нэг цогц болон бүрэлдсэн орчин үеийн ерөнхийлсэн мэдээллийн хэрэгсэл болгож, радио сүлжээ болон телевиз зэрэг мэдээллийн олон хэлбэрээр хэрэглэгчиддээ Хятадын тухай мэдээлэл авах шаардлагыг нь тал бүрээр хангах болно. Хятад улс болон дэлхий дахины харилцах цонх болсны хувьд, бид гадаадын сонсогчдын Хятад улсыг сайтар ойлгоход нь туслах төдийгүй Хятадын ард иргэдэд гадаад орныг нэн сайн ойлгуулах болно" гэжээ. \Номин орчуулан бэлтгэв\