• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-30 15:26:56    
Эзгүй ээрэм элсэн цүлд амтат сархад үйлдвэрлэж байгаа хадагтай

Хятадын Олон Улсын Радио

     Хэрэв та Хятадын баруун хойт нутгийн Шинжянгийн Уйгар Үндэстний Өөртөө Засах Районы Яань чи гэсэн газард хүрсэн бол 1000 гаруй гаа газар эзэлсэн үзмийн хүрээлэн зэргэлгээн мэт таны нүдны өмнө тодрох болно. Энэ хүрээлэнгийн эзэн бол Ли рүй чинь гэсэн хадагтай болох юм, тэрээр гэрийнхээ хүмүүс болон ойр хавийн хүмүүсийг дагуулан усан үзэм тариж, амтат сархад үйлдвэрлэж байна. Түүний үйлдвэрлэж байгаа амтат сархад нь Францын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, түүнтэй хамт дэлхийд нэртэй үзмын сархад үйлдвэрлэж байна. Өнөөдрийн эдийн засгийн шинэ дугаараар та бүхэнд энэ хадагтайны ажил үйлсийн тухай ярих гэсэн юм. Ли рүй чинь хэлэхдээ:

     Манай Шинжянд жимс элбэгтэй бөгөөд нэн ялангуяа үзэм сайн ургадаг нутаг болох юм. далайн төшин, нарны илч, өдөр шөнийн халуун хүйтний зөрөө, нэлээд урт хугацааны хяруу гүй байдаг зэрэг нь бүр сайн үзэм ургахад сайн нөхцөл болсон байна гэжээ.

     Ли рүй чинь хэлэхдээ, миний уг нутаг бол Шинжян биш, Шинжянгаас нэлээд хол зайтай байгаа Хятадын зүүн нутгийн Шаньдүн муж-д байсан юм гэжээ. 30 гаруй жилийн өмнө тэрээр нөхөртэйгээ хамт Шинжянд очиод өнөөг хрүч байна. Шинжянд анх очих үе тэрээр тариалангийн ажил хийж өнгөрсөн бөгөөд тосгоны үйлдвэр, хувцасны худалдаа, хил худалдааг ч хийж байжээ. Шинжянд он жил удсан тул тэрээр Шинжянгийн үзмийн ургач сайн, соорт сайн, амтлаг байдаг боловч үзмээр нэрсэн сайн чанрийн сархадын үйлдвэр олон байхгүй байгааг сэрж мэдсэн байна. Хүмүүсийн амьдралын төвшин дээшлэхийн дагуу үзмийн сархадын хэрэгцээ улмаас улам өсөх болно гэж тэр бодож байлаа. Ийнгээд түүнд үзмийн сархад нэрэх бодол төрсөн байна. Тэр үе бол өнгөрсөн зууны 90-ээд оны сүүлч байсан юм, өөрчлөт хийж, нээлттэй байх бодлого үргэлжлэн гүүнзгийрж байгаа тэр үед Хятадын олон газрийнхийн бүр хувийн хэвшилийн аж ахуйн нэгжүүдэд сайн сайхан хөгжилийн нөхцөл бүрэлдүүлж байлаа. Ли рүй чиний бодол нь нэн даруй тухайн газрын засгийн газрын дэмжилгийг олсон байна.

     Би өөрийн бодлоо сяний засгийн газард хэлсний дараа засгийн газар маан маш ихээр дэмжиж, Шинжянгийн хөтөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн ой мод, жимсний судалгааны газрын мэргэжилтэнг урьж тусгай энэ төсөлд үнэлгээ хийсэн байна. Миний одоогийн хөгжил засгийн газрын дэмжлэгээс салж чадашгүй юм гэжээ.

     Тухайн газрын засгийн газраас түүнд татвар болон газрын үнэийн талаар хөнгөлөлт үжүүлсэн байна.

     1998 онд Ли рүй чинь бүх гэрийн хүмүүсээ дагуулан Ян чи сяний Чи син гэсэн суурны эзгүй элсэн цөлд худаг малтан, майхан босгож, үзмийн мод тарисан байна. Эхний хоёр жилд Ли рүй чинь бусдын туслалцаатайгаар 300 гаруй гаа газар үзмийн мод тариж хэдэн арван километр зам дэвссэн байна. Үзмийн мот нахиалсны дараа Ли рүй чинь тусгай Франц хүрч үзмийн сархад үйлдвэрлэх техниктай танилцсан байна. Хятадаас Францд суугаа элчин сайдын яамнаар дамжуулан хэдэн Франц хүн Ли рүй чиньд үзмийн сархад үйлдвэрлэх сайн чанарын түүхий матраилын бааз байна гэдгийг сонсоод түүнтэй хамтран сархад үйлдвэрлэх санаатай байгаагаа илэрхийлсэн байна. 2002 оны 5-р сард Ли рүй чиний дийлэнхий хувьцаа эзэмшисэн Хятад Францын хөрөнгө хамтарсан компани байгуулагдсан байна. Ли рүй чинь компани даа "Шян дүүгийн сархад" гэж нэрлэсэн байна. Шян дүү гэдэг нь үзмийн нутаг, амтат сархадын хот гэсэн утагтай юм.

     Мөн жилийн 9-р сард Францын мэргэжилтэний жолоодлого доор эхний сархадыг үйлдвэрлэж гаргасан байна. Хятадын үзмийн архины чанарын хяналт шалгалтын төвийн шалгалтаас үзвэл, Шян дүүгийн үйлдвэрлэсэн үзмийн сахадад хүмүүсийн эрүүлмэндэд тустай 10 гаруй төрлийн аминокислота \шовдорт хөчил\ , их хэмжээний амин дэм болон бичил элемент байгаа бөгөөд ямарч хиймийн бордоо байхгүй гэсэн өнөлгөө өгсөн байна. Үүний тухай Ли рүй чинь хэлэхдээ:

     Энэ бол тухайн газрын өвөрмөц эклогийн орчингоос болсон юм. Энд бороон бага, ган хуурай, ямарч хорхой шивж байхгүй тул ямарч хиймийн бордоо хэрэглэх чухалгүй юм. Иймээс манай уйлдвэрлэж байгаа үзмийн сархад бол жинхэнь хүний эрүүл мэндэд тустай амтат сархад болох юм гэжээ.

     Өнөө Ли рүй чинь Шян дүү нэрэмжит амтат сархадаа улсын дотоодын Бээжин, Шанхайд борлуулж байгаа бөгөөд Франц, Японд экспортлох гэрээ байгуулж байна. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав\