Бээжингийн Гүй же гудамжны Хуа жиа и юань гэдэг бол өнөө энэ гудамжны хамгийн том нь болох зоогийн газар юм. Уг гудамжны хойт талд түүний 2 салбар газар байдаг. Хоёулаа бүр ижил нь үгүй дөрвөлжин хүрээ байшин юм. Уг зоогийн газар нь эрт дээр үедээ том жанжны сууц байсан аж. Бээжингийн дөрвөлжин хүрээ байшинд эртний онцолгийг их хадгалсан байдаг. Эдгээр дөрвөлжин хүрээ байшинд хуучин зуршлыг мөрдөж, гүлис тавьж нүүрс шатааж, дулуулдаг. Энэ газар нь бас хоолны нэрээ бүр Англиар орчуулчигсан байдаг. Ийм болохоор гадаадынхны Хятад хоолны соёлтой танилцахад маш дөхөм байдаг.
Хуа жиа и юань зоогийн газрын хоол нь ч их онцлог юм. Дорно Өрнийн хоол хүнсний соёлыг уялдуулснаараа хүмүүсийн анхаарлыг их татдаг байна. Жишээлбэл энд эрдэнэ шиш, өндөг, амтат сонгино, гогод зэргээр хийсэн хятад писаа гэдэг боорцог байна. Энэ нь маш хүүрэг зөөлөн амттай болохоор дотоод гадаадынхан бүр их сонирхдог.
Гүй же гэж хэлэхэд хүмүүс юуны түрүүнд санаж олдог нь энэ газрын бараг бүх зоогийн газарт байдаг "Ма шяо" гэдэг хоол болно. Энэ нь бараг л энэ гудамжны нэрийн хуудас болсон зүйл юм. Энэ нь умарыг халуун ногоо, перстэй хуурсан хоол болно. Энэ хоол нь гал улаан өнгөтэй, онцгой сайхан үнэр амттай болохоор энэ гудамжинд хоололдог хүний олонхи нь бүр үүнийг сонирхож очдог юм гэнэ.
Гүй же гудамжныхан уг ма шяо гэдэг хоолонд өдөрт 10 мянган кг орчмын умар боловсруулдаг аж. Жил болгоны зун уг гудамжинд бас ма шяогийн баяр зохиодог. Наадмаар хэдэн арван мянган зочид гүй жед ирэж хоололдог.
Бээжингийн залуус шөнө орой юм идэмээр санагдахаараа гүй же ордог байна.
Гүй же өрөгжихийн хирээр эндэхий барилга байгуулалт сайжирч, зам харилцаа ч их хөгжиж, тал талдаа их дөхөм болсон байна.
Энд барууны онцлогтой зоогийн газар ч олон бий. Өрнийн онцлогтой шарсан мах, шорлог, Японы жимстэй будаа, өмнөд солонгосын шарсан мах гээд бүх зүйл байдаг. Дотоодын хүмүүс нь гадаадын онцлогтой хоолыг, гадаадын хүмүүс нь дотоодын онцлогтой хоолыг их сонирхдог.
|