Нутаг дэвсгэр: 23200 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны төсөөллөөр 712 мянга. Голдуу Иса үндэстэн болон Афар үндэстэнтэй. Иса үндэстэн нь нийт хүн амын 50 хувийг эзэлж, Сумали хэлээр яридаг. Афар үндэстэн 40 хувийг эзэлж, Афар хэлээр яридаг. Үүнээс гадна цөөн тооны Араб хүн болон Европ хүн байдаг. Албаны хэл нь Франц хэл болон Араб хэл, гол үндэстэний хэл нь Афар хэл болон Сумали хэл. Лалын шашин бол төрийн шашин, 94 хувийн оршин суугчид нь Мусульман \Сүнийтийн бүлэг\, бусад нь Хиристосын сүснгтэн юм.
Нийслэл: Жибути хот, 2004 оны байдлаар 510 мянган хүн амтай. Халууны улиралд дунджаар 31 – 41 хэм халуун, сэрүүн улиралд дунджаар 23 – 29 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Исмайл Омар Гуеллех, 1999 оны 4-р сард тушаалд орж, 2005 оны 4-р сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 6-р сарын 27-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн хойт хэсгийн Адены булангийн баруун эрэг дээр байж, Улаан тэнгисээс Энэтхэгийн далай орох чухал боомт болох Мандын хоолоийн аман дээр оршиж, зүүн өмнө тийшээ Сумалитай хөршилж, хойно зүгт Эритритай хил нийлэж, баруун, баруун өмнө болон өмнө талаараа Этиоптэй хөршилж байна. Хуурай газрын хил нь нийт 520 км, тэнгисийн эргийн нийт урт нь 372 км байна. Тэнгисийн эрэг дагуу тал хээр болон өндөрлөг гэзэр нь голдуу халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, жил туж хуурай халуун, хур бороо бага.
Дотор газар нь голдуу өндөрлөг болон уулархаг нутаг байж, халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Сэрүүн, халуун хоёр улиралтай, 4-р сараас 10-р сар нь халуун улирал, дунджаар 37 хэм халуун, хамгийн халуундаа 45 хэмээс давдаг. 11-р срааас дараа жилийн 3-р сар хүртэл сэрүүн улирал, дунджаар 27 хэм. Колоничилогчид түрэмгийлэхээс өмнө Жибути нь Хаоса, Тажүла, Аобөк гурван султан ванд ноёрхогдож байжээ. Франц 1850 оноос цөмрөлт хийж, 1888 онд Жибутийн бүх нутгийг эзэлж, 1896 онд Жибутид "Францын хария Сумали" гэдэг колоний засгийн газар байгуулав. 1946 онд Жибути нь Францын гадаад нутаг болж Францын засгийн газар нь хэрэг дээрээ Жибутид өөртөө засах статүс олгов. 1975 оны 12-р сарын 31-ний өдөр Жибутийн тусгар тогтнохыг зөвшөөрнө гэж Франц мэдэгдэв. 1977 оны 6-р сарын 27-ны өдөр Жибути тусгар тогтнолоо мэдэгдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Жибути Улс гэж нэрлээд, Хассан Гулед Аптидон анхны ерөнхийлөгч болов.\М.Цэцэн бэлтгэв\
|