15-р удаагийн Азийн наадам нь 12-р сарын 1-нээс 15-ны өдрүүдэд Катарын нийслэл Дохад явагдаж байна. Азийн наадмын алтан медалын жагсаалд 7 дох удаагаа түрүүлэхийн зэрэгцээ 2008 оны Бээжингийн олимпид тамирчин бэлтгэн боловсруулах нь Хятадын төлөөлөгчдийн хоёр зорилт болж байгаа юм.
Энэ наадамд Хятад улс 900 хүний төлөөлөгчид илгээсний дотор тамирчин нь 600 гаруйг эзэлж байна. Дохагийн Азийн наадам нь Хятадын олимпийн хороо 9 дэх удаагаа төлөөлөгчид илгээж, Азийн наадамд оролцож байгаа явдал юм. 1982 он Шинэ Делид болсон Азийн наадмаас эхэлж, Хятадын төлөөлөгчид Азийн наадмын алтан медалын жагсаалтад 6 удаа түрүүлж байсан юм. Ийм болохоор дараалан 7 дох удаагаа түрүүлэх нь энэ удаагийн наадамд өрсөлдөх чухал зорилт болж байна гэж Хятадын төлөөлөгчдийн дарга Лю Пэн хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Дохагийн наадам нь 2008 оны Бээжингийн олимп болохоос өмнө Хятадын олимпийн хороо эцсийн удаа өргөн цар хэмжээтэй төлөөлөгчид илгээн оролцож байгаа зуны төрлийн олон улсын ерөнхийлсөн том тэмцээн болно. Хятадын төлөөлөгчдийн орлогч дарга бөгөөд Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын даргын орлогч Дуан Шижей хэлэхдээ, Бээжин хот нь 2008 оны олимпийг зохион байгуулах орон болохоор энэ удаагийн Азийн наадамд олон тамирчин шилдэг амжилт байгуулахаар чармайх бөгөөд найрсаг харилцааны элч болох ёстой. Бидны тамирчин, дасгалжуулагч, ажилтад тэмцээний талбайд хүчээ сорихоос гадна өрсөлдөгчөө хүндэтгэж, шүүгчийг хүндэтгэж, тухайн орон нутгийн үндэстний зан ааль, шашин шүтэлгийг хүндэтгэх ёстой гэжээ.
Хятадын төлөөлөгчдийн албаны хүний танилцуулсанаар, энэ удаагийн Хятадын төлөөлөгчдийн тодорхой онцлог нь гэвэл залуу тамирчин маш олон байгаа явдал болно. 647 тамирчны дотор 167 хүн нь л Афины олимпид оролцож, 176 хүн нь Фусаны наадамд оролцож байсан юм. 400 гаруй шинэ тамирчин нь олон улсын ерөнхийлсөн тэмцээнд ерөөс ороогүй бөгөөд энэ тоо нь нийт тамирчдын 63.8%-г эзэлсэн байна. Уг байдлын тухай Хятадын төлөөлөгчдийн орлогч дарга Дунь Шижей танилцуулж хэлэхдээ, зарим нэрт тамирчныг энэ наадамд оролцуулсангүй шалтгаан гэвэл тэд нарыг сайн амруулахын төлөө юм. Залуу тамирчин дийлэнх тоог эзэлсэн нь 2008 оны олимпид шинэ хүчин сэлбэхийн төлөө гэжээ.
|