• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-01 18:18:08    
Хятадын зүлгэн дээрх хоккейн баг тамирчид Азийн наадамд идэвтэй бэлтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Азийн биеийн тамир спортын 15-р наадам 12-р сарын 1-15 хүртал Катарын нийслэл Дохад зохиогдоно. Хятадын усанд сэлэлт, хөнгөн атлетик, хөл бөмбөг гээд олон багууд Азийн нааадам идэвтэй бэлтгэж байна. Хятадын зүлгэн дээрх хокейн баг ч наадамд эрчтэй бэлтгэж байна.

     2004 оны Олимпид Өмнөд Солонгосын харьяат Ким Цанбаск гол дасгалжуулагчтай Хятадын хоккейн эмэгтэй баг тамирчид 4-р байранд орж сайхан амжилт үзүүлсэн. 4 жилийн өмнөд пусангийн Азийн наадамд Хятадын хоккейн эмэгтэй баг алтан медаль авсан.

     Хоккейн эмэгтэй шигшээ баг Гуанчжөүд сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Ким Цанбаск Хятадын хоккейн эмэгтэй багт долоодох жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Ким Цанбаск дамирчидад маш өндөр шаардлага тавьдаг юм байна. Одоо тэрээр хэлмүүрчгүйгээр дамирчдтайгаа ойлголцох болсон юм байна.

     Энэ удаагийн Азийн наадмын зүлгэн дээрх хоккейн эмэгтэй багийн тэмцээнд 12 баг оролцоно. Тэмцээн хоёр хэсэгт хувиагдан явагдах юм байна. Хятадын эмэгтэй баг нь Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгийн багтэй нэг хэсэгт хувиагджээ. Энэ 3 баг нь бүр энэ оны Мадридад болсон дэлхийн аваргын тэмцээнд оролсон. Дэлхийн аваргын тэмцээнд Хятадын баг Өмнөд Солонгосын багт хожигдсон. Японы баг эхний 6-д орсон байна. Хятадын эмэгтэй багийн гол дасгалжуулагч Ким Цанбаск энэ удаагийн Азийн наадмын зүлгэн дээрх хоккейн эмэгтэй багийн байдлын талаар хэлэхдээ, энэ удаагийн наадмаар дамжуулан бид тамирчдаа олон улсын тэмцээний арга туршлагатай болгохоор гол болгож, эцсийн зорилго нь 2008 оны олимпид сайн амжилт үзүүлэх гэсэн болно. Энэ удаагийн наадамд аварга авч чадах эсэхийг төсөөлөх аргагүй. Манай баг Азидаа эхний эгнээнд явж байгаа болохоор дамарттай байгаа гэжэээ.

     Ноднин жилийн эцсээр Өмнөд Солонгосын дасгалжуулагч Ким Сан руил Хятадын зүлгэн дээрх хоккейн эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажилласан. Энэ удаагийн Азийн наадамд Хятадын зүлгэн дээрх хоккейн эрэгтэй баг нь Малайз, Пакистан, Бангладешийн багуудтай нэг хэсэгт хувиагджээ. Энэ хэсэгт Палестины баг хагийн хүчирхэг, Хятадын баг нь Малайз, Бангладешийн багийг хожвол, хэсэгтээ хоёрдугаар байранд орсон амжилтаар дараачийн тоглолтод оролцож, Азийн тоглолтын эхний дөрөвт орж, түүхийн хамгийн сайн амжилт үзүүлэх болно.