• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-04 16:13:35    
Нүүдлийн шувуу хамгийн их байдаг арал

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын нүүдлийн шувуу хамгийн их байдаг арал бол Хөхнуур мужийн Хөхнуурын баруун эргийн шувууны арал болно. Энэ арал зөвхөн 0,27 хавтгай дөрвөлжин км талбайтай боловч 100 мянга гаруй нүүдлийн шувуу энд өндгөлдөг юм байна. Түүний дотор цохор толгойтой галуу, бор толгойтой цахуулай, цагаан дэглий, улаан хошуутай нугас, улаан нугас зэрэг нь хамгийн их байдаг.

     Эрвээхэйн анхны үйлдвэр: Хятадын эрвээхэйн анхны үйлдвэр 1990 оны 2-р сард Юньнань мужийн Шишуан Баньнагийн байгалийн дархан цаазтай районд байгуулагдав. Энэ үйлдвэр нь эрвээхэйн эх баялагийг ашиглан дасгаж сургах болон үржүүлэх ажил хийж, дотоод гадаадын эрдэм шинжилгээний байгууллагад эрвээхэйн загвар хангадаг юм байна.

     Хамгийн том эрвээхэй: 1987 оны эхээр Юньнань мужид хачин том эрвээхэй олж авсан байна. Хятадын Шинжлэх ухааны академийн Күньмин дэх Амьтан судлах газрын судлан тодолсноор энэ эрвээхэйн хоёр жигүүрийн урт нь 330 мм, бие нь 170 мм өргөн байж, өнөөгийн байдлаар дэлхий дээрэх хамгийн том эрвээхэй, мөн дэлхий дээрэх хамгийн ховор шавжийн нэг юм байна.

     Хүүхэдийн анхны зоо парк: Хятадын анхны хүүхэдийн зоо парк Бээжингийн зоо паркд байгуулагдаж, 1983 оны 6-р сарын 1-ний хүүхэдийн баяраар хүүхэдэд үнэ төлбөргүйгээр нээлттэй болсон байна. Энэ паркт дасгаж сургасан туулай, ямаа, нохой, муур, жижг биетэй морь зэрэг номхон амьтан байдаг бөгөөд хүүхдүүд тэжээж, тоглож болдог юм байна.

     Анхны жижг зоо парк: Хятадын анхны жижиг зоо парк бол 1991 оны 7-р сарын 20-ны өдрөөс жуулчид хүлээж авсан Харбины жижиг зоо парк болно. 8000 ам метр талбайтай энэ жижиг зоо паркд 30 гаруй төрлийн хөөрхөн жижиг амьтан тэжээн арчилж байгаа бөгөөд түүний дотор гарын алганы хир жижиг сармагчин, төрөөд нэг л сар болж байгаа барсын бамбар, дасгаж сургасан жижиг хүн хар гөрөөс, жижиг биетэй морь зэрэг байж, хүмүүсийн сонирхолыг их татсан юм байна.

     Алтан цэцэгт цайн анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын алтан цэцэгт цайн анхны байгалийн дархан цаазтай район 1986 онд Гуаншид байгуулагдсан байна. 1986 оны байдлаар дэлхий дээр нийт 220 төрлийн алтан цэцэгт цай илрүүлсэний 20 төрөл нь Гуаншид байгаа юм байна. Энэ байгалийн дархан цаазтай район нь алтан цэцэгт цай гардаг гол нутгийн нэг болох Фанчэн шяньд байгуулагдсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\