• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-04 16:20:57    
Дэндүү адгаж бачимдах эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

Хятадын Олон Улсын Радио

     Орчин үеийн анагаах ухааны судалгаа шинжилгээнээс үзвэл, хүний бие махбодь болон сэтгэл зүйд үл зохицох орчин ахуй болон хэрэг явдал нь бүгд л хүний бие сэтгэлийн дарамт болж, хүний биеийн физилогид хэвийн бус өөрчлөлт бий болгодог байна. Хүний бие махбодь нь бактери, вирусийн халдлагад байнга учирдаг төдийгүй бас мэдрэлийн систем замбараагүй болох заналхийлэлд учирдаг байна. Иймээс дэндүү их адгаж бачимдах нь хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгийг мэдэж явах хэрэгтэй юм.

     1. Зүрх тархины судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлэх:

     Хэн хүн яарч сандрахад мэдрэлийн системийн замбараа алдагдаж, бөөрний булчирхайн ажиллагаа ил тод хэмжээгээр нэмэгддэг бөгөөд бөөрний булчирхайн эдийг их хэмжээгээр ялгаруулж, цусанд гүйж байгаа тослог зүйл болон глицеринийг амархан нэмэгдүүлдэг байна. Энэ бол зүрх тархины судасны өвчинд нэрвэгдүүлдэг гол шалтгаан юм. Үүний зэрэгцээ адгаж сандрах нь мэдрэмжийн хөөрөл бий болгож, хүний биед шаардагдах хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн хүчилтөрөгчийг огцом бууруулж, зүрхний өвчнөөр амь насаа алдахад хүргэж ч болзошгүй юм.

     2. Шархлаа өвчинд нэрвэгэдхээс сэргийлэх:

     Сүүлийн жилүүдийн анагаахын эрдэм шинжилгээний дүн шинжилгээнээс үзвэл, хоол боловсруулах системийн шархлаа, ялангуяа арван хоёр нугалаа гэдэсний шархлаанд нэрвэгдсэн хүний өвчин тусахаас өмнөх физилогийн чухал шалтгаан нь ходоодны уургийн энзимийн эх нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Гэвч ходоодны уургийн энзимийн эх нь шархлаа бий болгох биш, харин санаа сэтгэл уймраад бачимдаж сандраад ирэхээр түүнд өгөх сэдэлт нь нэмэгдээд шархлаа өвчинд амархан нэрвэгдүүлдэг байна. Үүнээс гадна, хоол боловсруулах системийн шархлаанаас цус гарах, ходоод цоорох зэрэг нь ч сэтгэл санаа алгасан яарч бачимдсантай нягт холбоотой юм.

     3. Зуурдаар амь үрэгдэхээс сэргийлэх:

     Урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай, ядаргаа ихтэй явах, улмаар их өлсч цангах нь хүний биеийн эрүүл мэндэд тун муугаар нөлөөлдгийг анагаах ухааны зүтгэлтнүүдийн туршилтын дүн гэрчилж байна. Аж амьдралын түргэн хэмнэл, хурц ширүүн өрсөлдөөнтэй нийгэм нь орчин үеийн хүн ард, ялангуяа оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг сэтгэл санааны асар их дарамтад учруулдаг байна. Холбогдох хүмүүс манай улсын оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эрүүл мэндийн байдалд судалгаа шинжилгээ хийсэн байна. Нэг их сургуульд хийсэн судалгааны дүнгээс үзвэл, сүүлийн 3 жилд нас барсан хүний дотор, 55 нас хүрээгүй дунд насны хүн нь 40 гаруй хувийг эзэлж, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нь бараг 70%-ийг эзэлж байна. Гол өвчин нь цусны даралт өндөр, зүрх судасны өвчин, элэгний архаг өвчин, хорт хавдар зэрэг болно.

     4. Шүд хорхойтохоос сэргийлэх:

     Мэдрэлийн ядаргаатай болох үеэр, их тархины мэдрэлд сэдэлт өгч шүлсний булчирхайн хэвийн ажиллагаанд нөлөөлдөг байна, ингээд амны хөндийн шүлс дутагдвал амны хөндийн төрөл бүрийн нян амархан өсөн үржиж, үүний улмаас шүд хорхойтох нь тодорхой хэмжээгээр ихэсдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\