Хятадын Үнэдсний сансар судлалын газрын орлогч дарга Лүэ Гэ 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс сансарын шинжлэх ухаан техникийн сарбарт олон улсын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх болно гэжээ.
Тэрээр мөн өдөр 21-р зууны сансарын шинжлэх ухаан техникийн хөгжил болон хэтийн төлөвийн дээд хэмжээний чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс НҮБ-ын өрнүүлж байгаа сансарын уудамыг энхийн зорилгод ашиглах төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжиж, засгийн газрын хооронд олон улсын сансар судлалын байгууллагын сансарын техник, сансарын хэрэглээний техник болон сансарын шинжлэх ухааны хөгжлийг ахиулахын төлөө өрнүүлж байгаа төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжих болно гэжээ.
Өнгөрсөн 5 жилд, Хятад улс 13 улс орон болон олон улсын байгууллагтай олон улсын сансар судлалын хамтын ажиллагааны 16 хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|