• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-05 16:38:22    
Хятад АСЕАН-ны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Энэ онд Хятад АСЕАН-ны яриа хэлцлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад АСЕАН-ны 10 орны удирдлага Хятадын Гуан шигийн чжуан үндэстний өөртөө засах районы төв Наньнин хотноо цугларч, ирээдүйн хөгжлийн их төлөвийг зохион, 2010 онд товолсон хугацаанд Хятад—АСЕАН-ны худалдлааны чөлөөт бүс байгуулахаар хоёр тал шийджээ.

     15 жилийн өмнө Хятад –АСЕАН-ны хооронд яриа хэлцлийг эхлүүлж, хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээсэн юм. Зам харилцааны сүлжээ боловсронгуй болж, гаалийн татвар буурахын дагуу, Хятад–АСЕАН-ны бараа худалдааны хэмжээ 15 жилд 15 дахинаар нэмэгдэв. АСЕАН нь Хятадын худаллдааны дөрөвдөх том түнш босон байна.

     10-р сарын сүүлчид Наньнин хотноо Хятад—АСЕАН-ны яриа хэлцлийн харилцаа тогтоосон 15 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний уулзалт болов. Тус удааны АСЕАН-ны жижүүр дарга орон Филиппиний ерөнхийлөгч хатагтай Gлориа хэлэхдээ: АСЕАН болон Хятад улс худалдааны чөлөөт бүс байгуулахаар дамжуулан хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлнэ. Бид Хятадтай худалдаагаа байнга нэмэгдүүлж байна. АСЕАН-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Хятадад бид хүсч байна. Хятад-АСЕАН-ы худалдааны чөлөөт бүс байгуулахаар дамжуулан, Хятад-АСЕАН-ы харилцааг гүнзгийрүүлэхийг олон орны удирдлагууд маш сайшааж байна гэжээ.

     2002 оны 11-р сард Кампучийн нийслэл Пном-Пеньд болсон Хятад АСЕАН-ны "10+1"-гийн дээд хэмжээний уулззалтад Хятад-АСЕАН-ны худалдааны чөлөөт бүс байгуулахыг албан ёсоор тогтоов. Уг худаллааны бүст Хятад, Кампуч, Индонез, Вьетнам зэрэг 11 орон, 1 тэрбум 800 сая хүн ам хамрагдаж байна.

     Хэдэн жилийн зөвшилцлэгээр, өнөө Хятад—АСЕАН хоёр тал "бараа худаллааны хэлэлцээр" "маргааныг шийдэх механизмийн хэлэлцээр" байгуулав. 2005 оны 7-р сараас Хятад АСЕАН 7000 гаруй төрлийн барааны гаалийн татварыг аажмаар бууруулж, 2010 гэхэд Хятад АСЕАН-ын 90 хувь гаруйн бараанаас татвар авахгүй болно. Гаалийн татаварын төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш Хятад АСЕАН-ны эдийн засаг худаллдааны харилцаа байнга нягт болж, худалдааны хэмжээ түргэн эмэгдэж байна. Энэ нь Хятад болон АСЕАН-ны орнуудын аж ахуйн нэгж, борлуулагчдад үнэнхүү ашиг хүртээж байна.