• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-05 16:45:48    
Утга урлагийг хөдөө орон нутагт хүргэж, ард олны сайшаал талархлыг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын утга зохиол урлагын салбарынхны холбооны 8-р их хурал болон Хятадын зохиолчдын нийгэмлэгийн 7-р их хурал 1-р сарын 10-14-д Бээжинд хуралдаж өнгөрсөн юм. Уг хоёр хурлаар 5 жил турших Хятадын утга зохиол урлагийн үйлсийн үр бүтээлийг харуулж, утга урлагийн өргөн олон ажилтадын хөдөө орон нутагаар явж урлагын шим хүртэн, ард олонтойгоо уран бүтээлээ хуваалцахыг санаачилсан юм. Бээжин хотын утга урлагийн холбооны урлагчид уг хуралд оролцохоосоо өмнөхөн Бээжингийн эргэн тойрны 9 дүүрэг сияний хөдөө тосгоныг элтэл явж тоглолт гаргасан юм. Тэд энэ оны 7-р сараас Бээжингийн хөдөө нутгийн тариачдад инээд баяр нэмж, олон сайхан тоглолт сонирхуулсан билээ.

     Одоо та урлагчдын тоглож байгаа шог яриаг сонсож байна. Мэн тү гү дүүргийн гүн уулан хөвчинд байрлаж байгаа Бай юй тосгонд Бээжин хотын дуулалт урлагийн урлагчид, зурагчин нар газар дээр нь тариачдад тоглолт гаргаж үзүүлэх буюу зураг зуран өгч, 300 хүн багтах жижиг театарт хүмүүс пиг дүүрсэн байлаа.

     Өөрсдөө санаачлан байгуулсан иргэдийн байгууллага болсоны хувьд, утга зохиол урлагынхны холбоо нь соёл урлагийг олон нийтэд түгээмэлзүүлэх болон дэлгэрүүлэх талаар ахиулах үйлдэл үзүүлсээр ирсэн юм. 10-р сарын сүүлч болтлох байдлаар Бээжин хотын утга зохиол урлагын ажилтадын холбооныхон зуу гаруй урлагчдыг зохион байгуулан, 9 дүүрэг сияний хөдөө нутагаар буяны чанартай сайн дурын тоглолт зохиосон юм. Энэ жил 59-тэй Ли Зэн-рүй бол Хятад даяарт маш нэр алдартай шог ярианы жүжигчин юм. 1960 онд шог ярианы урлагт хүчин зүтгэсэнээс одоо болтол ихэнх цагаа нүүрсэн уурхайд тоглолт гаргах талд зарцуулсан юм. Энэ удаа Бай юй тосгонд ирж тоглоод тариачин түмний халуун сайшаалыг хүлээсэндээ тэрээр маш баяртай байлаа. Тэр хэлэхдээ:

     Ард олон шог ярианд маш сонирхолтой, ард олны дунд үндэслэлтэй болсон нөхцөлд шог яриа сая бат орших хүчинтэй болох юм. Ард түмэн шог яриаг маань тоохоо болих юм бол шог яриа хэрэггүй болох нь тэр. Би энд ирж тоглолт гарган үзүүлж байгаа бол өөрийн тухайлсан ажлаа хийж байгаа явдал, ийм болохоор би маш баяртай байна. Би хөдөө орон нутагаар явж тоглолт гаргах талаар маш дур бахтай байдаг болохоор миний дур бах болон миний ажил нэгдэлтэй болсоноор надад маш жаргалтай сэтгэгдэл төрүүлдэг юм.

     Ли Зэн-рүйн энэ үг зовол зүдүүрийг хайхралгүйгээр алс бойд уулан тосгонд ирж тоглолт гаргаж байгаа урлагчдын сэтгэлийн үгийг хурангуйлан илтгэсэн байна. Бээжин хотын утга урлагчдын холбоо энэ ажиллагааг зохион байгуулсан нь ард олонд инээд баяр авчирч өгөх гэсэн ганц зорилготой биш, харин утга урлагын ажилтадад тариачин түмний амьдрал ахуйг таниулж, тэднийг өөрийн биеэр нь тариачны амьдралыг ойлгуулж, мөн тариачин түмэн юу шаардаж байгааг мэдүүлж, зохион бүтээх уран сэтгэмжийг нь баяжуулан, утга урлагийн салбарынхныг одоогийн хүлцэнгүй бус байдлаас нь ангижруулахын төлөө бөгөөд зэрэгт нь утга урлагт сонирхолтой боловч мэргэжил дээшлүүлэх мөнгө төгрөг багатай тариачдад заан жолоодох ажил хийлгэхийн төлөө юм.

     Бээжин хотын утга урлагийн холбооны байнгын хорооны орлогч дарга Жү Мин-дэ хөдөө нутагт 8 жил ажилласан хүн. Тэрээр энэ удаа хөдөө нутагт дахин хөл тавиад маш өндөр сэтгэгдэлтэй байлаа. Олон түмний дундаас зохион бүтээх уран сэтгэмж болон оюун ухаан хайх бол ёстой урлагийн жинхэнэ зүй тогтоол мөн гэж тэрээр үзсэн юм. Энэ тухай Жү Мтн-дэ хэлэхдээ:

     Урлагийн ажилтад амьдралд гүнзгийрч байж шинэ байдал дах тариачны шинэ дүр төрхийг бүтээж, түүнээ урлагийн хэв жишээ болгож байж, түүнээрээ нэн олон тариачдыг урамшуулан зоригжуулж, сэнхээрүүлэн, халамжлах ёстой. Яг үнэндээ урлагчин хүний сэтгэмж маш чухал, гэвч зөвхөн уран мэдрэмжид түшиглээд болох биш, утга урлагийн зохион бүтээл нь оюун ухаанд түшиглэх зүй тогтоолтой байдаг. Энэ оюун ухааны ундраа хаанаас ирэх бэ? Гэвэл, олон түмэнтэй уялдан нэгдэж, олон түмний дунд очиж, амьдралын мөн чанарыг үнэнхүү ойлгосон үндэс дээр сая зохион бүтээх оюун ухаан урсгал булаг шиг ундарч ирэх юм гэжээ.

     Тариачдын амьдрөал баяжиж, нэн олон соёлын үйл ажиллагаатай болохыг хүсч байна. Тэхэд хөдөө нутгийн утга урлагт сонирхолтой маш олон хүн өөрийн сайн дураасаа зургийн үзэсгэлэн, дууны уралдаан, бүжиг зэрэг үйл ажимллагаа зохиохдоо мэргэжлийн урлагчдын зааж жолоодохыг хүсэн эрмэлзэж байна. Бээжин хотын өөр нэг уулархаг нутаг болох Янчин дүүргийн Жан шан ин сууринд зураач нар 60 гаруй настай хөдөөгийн нэг тариачин эмэгтэйтэй уулзсан юм. Тэр тариачин бүсгүй олон жил шог зураг зурж, тухайн орон нутгийнхаа шог зурагт дур сонирхолтой хүмүүсийг зохион байгуулж шлг зураг зохион бүтээх хэсэг байгуулж, мөн нутагтаа элбэг ургадаг " улаан дэлхий" гэсэн усан үзмийн нэрээр өөрийн шлг зургийн хэсгээ нэрийдсэн юм байна. Энэ удаа Бай юй тосгонд хүрсэн урлагчид, ардын зан үйлийн мэргэжилтэн нар тариачин түмний өөрийн нутаг орныхоо урлагийг уламжлан бадруулах талаар заан жолоодох ажил өрнүүлсэн байна.

     Та одоо уулан тосгоны ардын дур сонирхолтой ши жүжиг-янгуу жүжгийн ая сонсож байна. Энэ ши жүжиг нь орон нутгийн өвөрмөц онцлог болон өнө удаан түүхтэй юм. Энэ ши янгууг тариачид үе үеэр уламжлан дуулж, 300 гаруй жилийн түүхтэй болгосон юм. Гэвч энэ жүжгийг ойлгодог хүн түүнийг сонирхоод маш уйтгартай санагддаг, учир нь энэ жүжгийг тоглоход олонхдоо тайзан дээр хэдэн хүн суучхаад, хэтхэн төрлийн дөхөм маягийн хөгжим хавсарган дуулж, бага сага уяхан эгшигээс гадна ямар ч хөдөлгөөнгүй нь хүнийг уйдуулам байдаг юм.

     Ши янгуунд нэвтэрсэн ардын зан үйл судлаач эрдэмтэн Ван Зүө-жи тариачдын тоглолтыг сонирхоод, янгуу жүжгийг уламжлан хувируулах талаар маш олон доголдол оршиж байгааг гүүнээ мэдэрсэн юм. Энэ урлагийг шинчлэн өөрчилж байгаад нийгмийн өөрчлөлтөл зохицуулах ёстой гэж тэрээр үзэж байв. Тэр хэлэхдээ:

     Энэ янгуу жүжгийг өөрчлөн шинтгэж байж цаг үетэй зэргээр урагшлуулах ёстой. Үүнийг өөрчилж шинтгэхгүйгээр зөвхөн уламжлах нь тайзанд ихээр тоглож, жуулчид буюу үзэгчдийн сонирхлыг татаж чадахгүй. Энэ янгуу жүжгийн тоглох хэлбэр нь дэндүү дөхөм, бие гарын хөдөлгөөнгүй, инээж ханиах ч гүй, зөвхөн нэг хөгөөр дуулаад байх нь түүний харгуусал гэж хэлж болох юм. Нийгэмтэй ойртож, дэлхийн жишигт ойртсон байбал сая үзэгч олон түүнийг хүлээн нотлож, хүлээн авах юм. Ингвэл сая өвөрмөц, орон нутгмйн өнгө будагтай урлаг болж чадах юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/