Хятадын эдийн засаг сүүлийн 20 гаруй жилд түргэн хөгжихийг дагалдан, хотжилт болон аж үйлдвэржилтийн үйл явц тасралтгүй ахихыг дагалдан хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүч хөгжингүй районы хотод учиж ажил эрхэлэх боломж хайж эхэлсэн байна. Эдгээр хот орож ажил эрхэлэж байгаа тариачидын үр хүүхэдийн боловсрол хүртэх асуудалыг хирхэн зохицуулах нь хятадын олон газрын чухал асуудал болсон байна.
Сүүлийн жилүүдэд зарим хотод хот орож ажил эрхэлэж байгаа тариачидын үр хүүхэдэд зориулсан сургууль байгуулж, тэдэнд боловсрол хүртэх боломж хангаж байна. Эдгээр сургуулиудыг Засгийн газар буюу хувь хүн хөрөнгө гаргаж байгуулсан байдаг. тариачидын үр хүүхэдэд боловсрол хүртэх боломж хангахын зэрэгцээ түүний дотрох олонх сургуулиуд нь хөрөнгө мөнгө дутагдах буюу банш дутснаас болоод албан ёсны боловсролын үр дүнд хүрч чадахгүй байжээ. Тариачидын үр хүүхэдэд нэн сайн боловсролын орчин бий болгож өгөхийн төлөө хятадын олон газарт эдгээр тариачидын үр хүүхэдэд зориулсан сургуулиудад шалгалт судалгаа хийж улсын сургууль эрхэлэх баримжаанд хүрэхгүй сургуулиудыг хаахаар төлөьлөж байна. Хятадын боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шүн Минь сурвалжилагчид хэлэхдээ, Хятад улс эдгээр сургуулиудыг журамжуулан удирдан хамаарах болно. Сайныг нь үлдээж, саарыг нь хаах болно.
Улсын тогтоосон сургууль эрхэлэх баримжаанд хүрэхгүй буюу тогтоол ёсоор сургууль эрхэлээгүй сургуулиудыг хааж, эдгээр сургуулиудад суралцаж байгаа сурагчидыг зохистой зохицуулах болно. Сургууль эрхэлэх нөхцөлөөр сайн сургуулиудыг хөхүүлэн сайшааж, дэмжих болно гэжээ.
Хятад улс тариачидын үр хүүхэдэд зориулсан сургуулиудыг нэгдэлтэй удирдалгын тогтолцоонд хамруулж, сургууль эрхэлэх нөхцөлтэй сургуулиудад орон байр, сургуулийн зардал, багш бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг талаар туслалцаа үзүүлж, заан жолоодох болно гэж Ван Шүн Минь хэлсэн байна.
Нөхцөл бүрдүүлээгүй сургуулийг хааж, тэнд сурч байгаа сурагчидыг энгийн дунд бага сургуульд очуулж үргэлжлэн суралцуулах болно гэж хятадын олон газрын боловсролын удирдлгын газар илэрхийлсэн бөгөөд тариачидын үр хүүхэд бусад сурагчидтай нэгэн адил боловсрол хүртээх эрхтэй, тэднийг хүлээн авах сургуулиуд дүрэм тогтоолоос зөрчиж, бусад хураамж авч болохгүй гэж илт илэрхийлсэн байна.
Энэ жил 12 настай Жи Мань хятадын Хэнань мужаас 2 жилийн өмнө аав ээжээ даган Бээжинд хүрэлцэн ирэж, хувь хүний эрхэлсэн нэгэн бага сургуульд суралцаж байгаа нэгэн. Энэ оны 9-р сарт түүнийг албаны энгийн бага сургуульд очиж суралцуулжээ. Тэрээр сурвалжилагчид хэлэхдээ, шинэ сургуулийн заан сургалтын нөхцөл уулын миний суралцаж байсан сургуулийг бодвол их сайн.
Уулын сургуульд биеийн тамир спортын талбай гэж байхгүй учир биеийн тамир спортын хичээлийн цагаар бид хичээлийн танхимдаа дасгалаа хийж байдаг. тэнд нэг багш бидэнд хэдэн төрлийн хичээл заадаг. Энд харин биеийн тамир спортын талбайтай бөгөөд бид их баяртайгаар биеийн тамирын хичээл орож байдаг юм гжээ. Тариачидын үр хүүхэдэд зориулсан сургуулиудыг хаах асуудал олон нийтийн дунд маргаан үүсэгсэн юм. Нэг талаар хот орож ажил хийж байгаа тариачид албаны сургуулиуд өөрийн үр хүүхэд нь эрх тэгшээр хандах эсэх асуудлаар сэжигтэй байж, албаны сургуулийн зардал их гарахаас болгомжилж байжээ. Үүнээс гадана тариачидын үр хүүхдүүд албаны сургуульд орвол тухайн сургуулийн амьдралд зохицож чадах эсэх нь маргааны халуун цэгийн асуудал болж байжээ.
Хятадын олон газар үүнийг зохицуулахын төлөө холбогдох арга барил авсан байна. Бээжин хотын Хай Дянь дүүрэг 13 сая юань санхүүжүүлж албаны сургуулийн сургуулийн байраа өргөтгөх, ширээ сандал нэмэж авахад зориулан тариачидын үр хүүхэдийг хүлээн авахад бэлтгэсэн байна.
Хятадын дорнод нутгийн Жансу мужийн Ү-ши хотод Засгийн газраас боловсролын эх баялагийг зохицуулан тариачидын үр хүүхэдийн тухайн орон нутгийн хүүхдүүдтэй хамт бүртгүүлэн, адил суралгын зардал төлөж, гэрээсээ хамгийн ойр сургуульд хүрч суралцах болгосон байна. Ү-ши хотын боловсролын газрын даргын орлогч Жан И-жүн сурвалжилагчид хэлэхдээ, тариачидын үр хүүхэд болон тухайн орон нутгийн үр хүүхэд нэгэн адил боловсрол хүртэх боломжтой юм.
Тариачидын үр хүүхэдийг туайн орон нутгийн үр хүүхэдтэй нэгэн ангид суралцуулж, хамт алхам дэвшүүлэн, энэ хотын амьдралд зохицуулах гэсэн юм гэжээ.
Заан сургалтын нөхцөл байдлаар таруу байгаа тариачидын үр хүүхэдийн сургуулийг хааж, нөгөө талаар хятадын олон газрынхан зохих хүчинтэй сургуулиудад туслан дэмжиж байна. Хятадын дорнот нутгийн Жэжян муж Засгийн газрын дэмжилгээр сургуулийн шинэ байр байгуулж, хямд үнэтэй орон байр түрээслэн өгөх зэрэг аргаар 1999 оноос эхлэн зонилох олон сургуулиудыг баримжаанд хүргэж, 200 мянган тариачидын үр хүүхдийн сургуульд орох асуудлыг зохицуулсан байна. Жэжян мужийн Юй Хуань шяны тариачидын үр хүүхэдэд зориулсан нэгэн сургуулийн захирал Вэн Ли Шин сурвалжилагчид хэлэхдээ, энэ оны хавар манай сургууль хуучирч эвдэрсэн байртаа үргэлжлэн хичээл орохын аргагүй болоод байгаа үед шяний боловсролын газрын хариуцлагтан бидэнд туслан шинэ байр олж өгч, манай сургуулийн 700 гаруй сурагч бүр шинэ хичээлийн байртай болж чадсан юм.
Сургуулийн сайн байртай болох гэж тун хялбар биш юм. Ялангуяа Юй Хуань шиг ийм хөгжингүй газар, алаг дарам газар алт гэсэн л үг гэжээ.
Хятадын боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шүн Мингийн хэлсэн шигээр Хятад улс нь хот орож ажил эрхэлж байгаа тариачидын үр хүүхэдийн сургуульд орож суралцахыг баталсан нөхцөл доор одоогийн байгаа тариачидын үр хүүхэдэд зориулсан сургуулийг хаах буюу зохицуулалат хийх юм байна. Тариачидын үр хүүхэдэд зориулсан сургуулийг журамжуулан удирдан хамаарах нь тариачидын үр хүүхэдийн боловсрол хүртэх орчин болон нөхцөл байдлыг сайжруулахад ашигтай тэдүйгүй тэдний эрүүлээр өсөн бойжиход ашигтай юм гэж мэрэгжилтэд үзэж байна.
|