Сүүлийн жилүүдэд Хятад улс цөмийн эрчим хүм, салхины эрчим хүч, нарны энерги, био материалын эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч зэрэг олон салбарт олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, Итал, ОХУ, Голланд, АНУ, Канад зэрэг оронтой хамтаар хүн төрөлхтөний хамтын эрчим хүчний асуудлыг зохицуулахаар чармайж байна.
Устөрөгчийн эрчим хүчний талаар Хятад Италийн хамтын ажиллагааны төлөвлөгөө урагштай явагдаж, ялангуяа устөрөгчийн эрчим хүчийг хадгалах судалгааны талаар баярлууштай амжилт олсон байна. Хятад Италийн устөрөгчийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний урагштай хэрэгжигдэхийг дагалдан бусад орон болон Хятадын устөрөгчийн эрчим хүч хөгжүүлэх талын хөрөнгө оруулалтыг ахиулсан байна.
Цөмийн эрчим хүчний талаар Хятад Орос хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадын туршилтын урвалын зоохааг хамтаар байгуулсан байна. Хятад улсын цөмийн аж үйлдвэрийн корпорацын хариуцлагтаны танилцуулснаар халууны хүч нь 65 мигават хүчин чадалтай хятадын туршилтын урвалын зоох нь 2010 оны 6-р сараас туршилтын журмаар цахилгаан гаргаж эхлэх болно гэжээ.
Үүнээс гадана Хятад улс бас олон улсын цөмийн урвалын зоохын төлөвлөгөөнд идэвхтэй оролцож, хүн төрөлхтөний эрчим хүчний хямралыг зохицуулахаар чармайж байна. Энэхүү 35 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт нь 10 тэрбум Евро байх олон улсын том оврын хамтын ажиллагааны төсөлд Хятад улс 10%-ийн хөрөнгө мөнгөтэй тэнцэх барилгыг хариуцаах юм байна.
Салхины эрчим хүчний талаар Хятадын аж ахуйн нэгж болон Герман хамтран ажиллаж 130 мянган киловат хүчин чадалтай салхины хүчээр цахилгаан гаргах сэнс судлан үйлдвэрлэж, Хятадын салхины хүчээр цахилгаан үүсгэх станцын ихэнх тоног төхөөрөмжийг гадаадаас оруулж байсан байдлыг өөрчлөжээ. Одоо хятадын аж ахуйн нэгж Голландын компанитай хамтран 200 мянган киловат хүчин чадалтай салхины хүчээр цахилаан үүсгэх сэнс судлан үйлдвэрлэж байна.
Үүнээс гадана Хятад улс бас АНУ-ын ирээдүйн цахилгаан үүсгэх төлөвлөгөөнд хамтран ажиллах сонирхолтой байна. 2003 онд АНУ ирээдүйн цахилгаан үүсгэх төлөвлөөгөөг хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдэж, 10 жилийн хугацаанд 1 тэрбуа ам долларын хөрөнгө оруулан нүүрсээр цахилгаан үүсгэх, устөрөгч үйлдвэрлэх, нүүрстөрөгчийн хоёрдахь исэлийг хурамтуулж хадгалж, нүүрстөрөгчийн хоёрдахь исэлийг гаргахгүй худалдааны журмаар ажиллах цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн байна. одоо Хятадын Хуа Нэн корпорац уг төлөвлөгөөнд оролцож байна.
Саяхан болсон Хятад Америкийн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 12-р хурал дээр Америкийн хэрэгжүүлэх ирээдүйн цахилгаан үүсгэх төлөвлөөгөөнд Хятад улс оролцох асуудлаар Америкийн талтай хэлэлцээр хийж нийтлэг ойлголтод хүрч хэлэлцээр байгуулахыг хятадын тал хүсэж байна гэж Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайд Шиү Гуан хуа цохон тэмдэглэжээ.
|