• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-05 15:10:17    
Хятадын багийн амжилтыг талууд сайшааж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Олимпийн хороо, Гуанжөүгийн Азийн спортын наадмын зохион байгуулах хороо, Чанчүний Азийн спортын өвлийн наадмын зохион байгуулах хороо нь Дохагийн орон нутгийн цагаар 12-р сарын 4-ний орой Дохад хүлээн авалт хийлгэв. Олон улсын олимпийн хорооны Азийн спортын наадамд оролцож байгаа гишүүд, Азийн олимпийн зөвлөлийн гишүүд, олон улсын дан төрлийн биеийн тамир спортын байгууллагын гишүүд, олон орон болон газар нутгийн төлөөлөгч зэрэг 300 шахам хүн хүлээн авалтад оролцсон байна. Хятадын тамирчдын амжилтад олон талын төлөөлөгч маш өндөр үнэлгээ өгсөн байна.

       12-р сарын 4-ний өдөр гэхэд, Хятадын тамирчид 38 алтан медаль авч хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Японы ширээний теннисний нийгэмлэгийн байнгын зөвлөх Кимура Кожи хэлэхдээ: Үг 1

       Бид алтан медалийн төлөө Хятад, БНСУ-тай өрсөлдөж байгаа юм. Хятадыг давахад даанч хэцүү байна. Хятадын ширээний теннисний тамирчид дэлхийд тэргүүлж байна. Ван Нань бол маш гарамгай тамирчин юм гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, 2010 оны Гүанжөүгийн Азийн спортын наадам болон 2008 оны Бээжингийн олимпийн наадам энэ хоёр биеийн тамир спортын томоохон наадмын бэлтгэл ажил болон тэмцээний төрөл зүйлийн талаар Хятад улс лавтай нэн сайн хийх болно. Үүнд би ямарч эргэлзээгүй байна гэжээ.

      БНСУ-ын 2014 оны Инчоны Азийн спортын наадмыг эрхлэн хийхээр өргөдөл гаргаж байгаа хорооны дарга ноён Шин Ион Сук сурвалжлагчид хэлэхдээ, Үг 2

      Хятадын өрсөлдөх хүч маш сайн байна, тэмцээн эхлэхтэй зэрэг Хятадын тамирчид хүндийн өргөлт, байт харваа зэрэг төрлөөр маш олон алтан медаль авсан. БНСУ нь 4 жилийн өмнөх Азийн спортын наадамд өрсөлдсөнтэйгөө адил 2-р байр эзэлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

     Мальдивийн олимпийн хорооны дарга Захир Насер сурвалжлагчид хэлэхдээ, Үг 3

     Бид Азийн спортын наадамд оролцож байгаадаа маш баяртай байна. Бид Хятадын адил тийм олон медаль авахыг хүсэхгүй байгаа ч гэсэн Хятад улс сайн амжилт олсонд баяр хүргэж байна, Хятад улс шагналын тэргүүн байранд жагсаагдах юм гэдэгт итгэлтэй байна гэжээ.

      Гэвч, Хятадын тамирчдын тус наадам дээрх амжилтын талаар Хятадын биеийн тамир спортын талын албаны хүмүүс тэгж өгсөхгүй байна. Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын орлогч дарга, Хятадын Азийн спортын наадмын төлөөлөгчдийн орлогч тэргүүн ноён Шяо Тянь сурвалжлагчид хэлэхдээ,
Тамирчид ийм амжилтад хүрэх тун амаргүй юм, гэвч үүнийг олимпийн наадмын амжилт болон дэлхийн рекорд амжилттай зэрэгцүүлвэл бас л тодорхой зөрөөтэй байна. Ялангуяа олимпийн наадмын амжилтыг төсөөлөхөд олон юм бодууштай байна гэжээ.

      Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Лю Пэн мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, зочлогч орон Катарын ажлаа зохион байгуулж байгаад өндөр үнэлгээ өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Катар Азийн спортын наадмыг амжилттай зохион байгуулж байна, Азийн спортын наадмын зохион байгуулагч орон Катар нь Дохагийн Азийн спортын наадмыг амжилттай зохион байгуулж байгаагаараа бахархах ёстой, энэ бол хүмүүсийн сэтгэл зүрхэнд бат хоногших өргөн наадам юм гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\