Киргиз үндэстэн бол Хятадын 55 үндэстний цөөнхийн дотор хүн амаар нилээд цөөн үндэстний нэг юм. Тэд Хятадын баруун хойдын Шинжан Уйгурын Өөртөө Засах Районы Кецлесын Киргиз Үндэстний Өөртөө Засах Жөүд голлон амьдарч байна. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө, нүүдлэн малжих амьдралтай байсан учир уг үндэстний үсэг бичиг үл мэдэх хэмжээ 80-90 хувьд хүрч байжээ. Хагас зууны хөгжлөөр өнөө Киргиз үндэстэн орчин үеийн хөгжилтэй үндэстний эгнээнд орсон байна. Үүнд боловсрол нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Манай сурвалжлагч сүүлийн үед Шинжан Уйгурын Өөртөө Засах Районы Кзелсугийн Киргиз Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Атуш хотын энгийн айл өрхөөр явж сурвалжилсан юм.
Авд Кадерынх дөрвөн хүүхэдтэй. Том охин нь Алима Шинжан их сургуулийн англи хэлний факултетын аспирант, 2-р охин нь Шавия Ү- Ханий Жүн хуа багшийн их сургуулийн 4-р ангид сурч , удалгүй төгсөх болно. Бага охин нь Гүлмира Шинжаны их сургуулийн мэдээллийн инженерийн мэрэгжилд сурч, хүү Ерисбек Шинжаны Ши Хэзи их сургуулийн анагаах ухааны дээд сургуульд элссэн байна. Киргиз үндэстний энгийн нэг гэр бүлээс дөрвөн оюутан хүмүүжигдэж байна.
Авд Кадер хэлэхдээ, Киргиз бол нүүдэлчин үндэстэн, хүүчинд байгалийн нөхцөл, эдийн засгийн хоцронгуйгаас болж боловсрол олж чадахгүй байсан. Миний өвөө эрдэм ном сурсангүй хүн юм, гэвч тэр олон хүндрэл бэрхшээлийг тэвчин аавыг сургуульд суралцуулан эрдэм ном сургажээ . Тэр үед манай нутагт авто зам байхгүйгээс аав ная ерэн километрын зам туулж Кашкирт дунд сургуульд сурч байсан гэдэг. Иймээс сургуульд сурах нь бидэнд туйлын чухал гэснийг би маш ойлгож байдаг гэжээ.
Иймээс Авд Кадерын аав ч олон олон бэрхшээлийг туулж түүнийг багшгийн сургуулийг дүүргэж, Авд Калерыг ардын багш болгосон байна.
Авд Кадерын өсөн хүмүүжсэн түүх боловсрол хүртэхийн чухалыг түүнд тод таниулсан байна. Иймээс тэр гэл бүл болсон тэр үеэс эхлэн хүүхдээ хүмүүжүүлэх төлөвлөгөө тогтоосон байна.
Нэг гэр бүлд юм уу нэг улс оронд гэсэнгүй боловсролын үйлс нь маш чухал, боловсрол хөгжихгүй юм бол ядуурлаас гарч чадахгүй гэж Авд Кадер үздэг. Өнөө Киргиз үндэстний амьдралын нөхцөл байдал сайжирснаар тэр хүүхдээ заавал их сургуульд суралцуулан дээд боловсрол хүртсэн мэдлэг боловсролтой хүн болгон Киргиз үндэстний хөгжил дэвшилд хүчин зүтгэл гаргуулахаар шийдсэн байна.
Дөрвөн хүүхэд нь бүгдээрээ их сургуулийн оюутан болсон нь баяртай мөртөө нэр төртэй явдал юм. Гэтэл дөрвөн оюутны амьдралын зардал сургалтын төлбөр өгөх нь багшийн ажилтай орлого тэдий өндөр биш тэднийй гэр бүлд авч хэлбэл их дарамт болсон байна. Гэр бүлийн сургалтын сан гаргасан нь тэдэнд ач тусаа өгсөн байна.
Авд Кадер хэлэхдээ, 1982 онд манай том охин гарсан, тэр үед миний сарын цалин 58 юань л байлаа, эхнэртэйгээ зөвлөөд амьдрал ямар зэрэг хатуу бэрх байсан ч сар бүр 30 юанийг хүүхдийн сургалтын мөнгө болгон банкт хадгалж ирсэн байна. Өнөө миний сарын цалин 2400 гаруй юанд хүрч сар бүр гэр бүлийн сургалтын санд 150 юань хадгалах болсон гэжээ.
Авд Кадерын эхнэр хэлэхдээ, бид дөрвөн хүүхдийг их сургуульд суралцуулаад эдийн засгийн талаар их хүндрэлд учирсан, ядарсан үед бид банкнаас зээл авсан. Манай Киргис үндэстний заншил ёсоор бол охид гэрийн ажил хийж оёдол хатгамал сурах хэрэгтэй юм. Гэвч би охидоороо энэ бүхнийг хийлгэсэнгүй, тэд хичээлээ уншиж даалгавараа биелүүлж байвал миний сэтгэлд баяртай байдаг гэжээ.
Авд Кадер нөхөр гэргий хоёр хатуужилтай амьдарч ирсэн бөгөөд дөрвөн хүүхэд нь маш чармайлттай, хойно хойноосоо их сургуулиа төгсөж байна. Хүүхдүүдийн сурсан мэргэжил Киргиз үндэстэн төдийгүй бүх улс орны хөгжилтэй нягт холбоотой юм гэж Авду Кадер хэлж байна.
Тэрээр хэлэхдээ, том охин англи хэл сурсан, дэлхий дахиныг нэн сайн ойлгох болно, хоёрдохь охин багшийн мэргэжил сурсан, бид өвгөн хөгшин хоёул багш тул бидний ажил мэргэжлийг залгамжилж авах хэрэгтэй, бага охин мэдээллийн мэргэжил сурсан, шинжлэх ухааны талын мэргэжлийн хүн, хүү анагаах ухаан сурч байна, хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллах болно, бүр улс орон цаг эриний хөгжилд зохицож байна гэжээ.
Авд Кадер хүүхдэдээ нэн өндөр шаардлага тавьж байна.
Тэрээр хэлэхдээ, том охин аспирантаар сурч байна, дүү нар нь ч аспирант, доктор болохыг хүсч байна. сургуулиа дүүргээд нутагтаа буцан ирж, үндэстнийхээ хөгжил, нутгийнхаа хөгжил байгуулалт, нутгийнхаа үндэстнүүдийн ард түмэнд хүчин зүтгэлээ гаргахыг хүсч байна гэжээ. /Урангоо орчууллж бэлтгэв/
|