Нутаг дэвсгэр: 245857 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар найман сая 500 мянга. Нийт 20 гаруй үндэстэнтэй, түүний дотор Фүла (хятад дуудлага) үндэстэн \мөн Пөр үндэстэн гэдэг\ нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж, Малинкай (хятад дуудлага) үндэстэн 30 гаруй хувийг эзэлж, Сусу үндэстэн 20 хувийг эзэлж байна. Үндэстэн бүхэн нь өөрийн үг хэлтэй, гол хэл нь Сусу хэл, Малинкай хэл, Фүла хэл зэрэг бий. Хүн амын 85 хувь нь Лалын шашин шүтэж, 4,6 хувь нь балар эртний шашин шүтэж, 4,3 хувь нь Хиристосын шашин шүтдэг.
Нийслэл: Конакри, нэг сая 100 мянган хүн амтай, хамгийн халуундаа 35 хэм, хамгийн сэрүүндээ 22 хэм. Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Лансана Конте, 1984 онд засгийн эрх бариж, 1993 оны 12-р сар, 1998 оны 12-р сар, 2003 оны 12-р сард болсон сонгуульд удаа дараагаар сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 10-р сарын 2-ны өдөр.
Ерөнхий байдал: баруун Африкийн баруун эрэг дээр байж, хойшоо Бисоу нийслэлтэй Бүгд Найрамдах Гвиней Улс, Сенегал,Малитай, зүүн тийш Кот-Дивуартай, өмнөш Сьерра Леон, Либиритэй тус тус хөршилж, баруунш Атлантын далай хүрч, 352 км урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгисийн эрэг дагуу нутаг нь халуун бүсийн улиралын салхины цаг агаартай, дотор газар нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм нь 24 – 32 хэм.
9 -15-р зууны үед Гана вант улс болон Мали эзэнт улсын нэг хэсэг байжээ. 15-р зуунд Португалийн колоничилогчид цөмрөлт хийж, 1885 оны Берлиний хурлаар Францын хүчний хүрээнд оруулж, 1893 онд Францын хария Гьиней гэж нэрлэв. 19-р зууны сүүлчээр Самөли Дүр (хятад дуудлага) нь Уласулу (хятад дуудлага) вант улс байгуулж, Францын эсрэг тэмцэл өрнүүлэв. 20-р зууны эхээр Арфа Яяа Францын эсрэг их цар хэмжээний зэвсэгт тэмцэл өрнүүлэв. 1958 оны 9-р сарын 28-ны өдөр бүх нийтийн санал асуулга хийж, Францын үндсэн хуулийн эсргүүцэж, Францын хамтын нийгэмлэгт багтхаас татгалзав. Мөн оны 10-р сарын 2-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Гвиней Улсыг байгуулж, Сайгү Дүр (хятад дуудлага)Ерөнхийлөгч болж, 1984 оны 3-р сард өвчнөөр нас нөгчив. 1984 оны 4-р сард хуранда Лансана Конте тэргүүтэй цэргийн хүмүүс төрийн эргэлт хийж, төрийн дээд эрхийг гартаа авч, Гвинейн Хоёрдох Бүгд Найрамдах Улс байгуулав. 1992 оны 4-р сард Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж, олон намын тогтолцоо тогтоов. 1993 оны 12-р сард олон намын ардчллаын анхны ерөнхийлөгчийн сонгууль хийж, Конте сонгогдсон бөгөөд дахин сонгогдов. \М.Цэцэн бэлтгэв\
|