• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-07 17:34:27    
Сэтгэл сэргээсэн цоглог эгшиглэнт хөгжим

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын үндэстний дуу хөгжим дотроос сэтгэл сэргээсэн цоглог сайхан хөгжим сонирхуулж, ажил амьдралын чинь алжаалыг өчүүхэн ч гэсэн тайлах болоосой хэмээн нэвтрүүлгээ эхлүүлж байна.

     Сонсогчид оо, та бүхний сая хүлээн авч сонсож байгаа хөгжим бол Хятадын Гуан Дүн мужийн ардын хөгжим "шинэ жилийн цан хэнгэргийн эгшиг" гэдэг ая байгаа. Гуан Дүн мужийн хөгжим бол хятадын өмнөд нутгийн Жү Жян мөрний гурвалжин хойгийн районы ард түмний дунд тархан хөгжимддөг, яруу сайхан ая эгшиглэнтэй, тодхон хэмнэлтэй, үзэсгэлэнт байгаль орчноор дүрслэн сэтгэл санаагаа илэрхийлдэг, Хятадын өмнөд нутгийн дуу хөгжмийн онцлог шингэсэн байдаг. "шинэ жилийн цан хэнгэргийн эгшиг" хөгжмийг хөгжмийн ая зохиогч Чэнь Баокүнь 1989 онд зохиосон юм. Уг хөгжим нь Хятадын ардын хөгжмийн зэмсэг Гао Ху хуучир, бялар болон хятадын уламжлалт товшуур хөгжмийн зэмсгийг ашиглаж, тод сайн хэмнэл болон сэтгэл сэргээсэн эгшиглэнгээрээ хүнд шинэ жилийн баяр бахдалт сэтгэл төрүүлдэг байна. Эрхэм хүндэт сонсогчид оо, сая та бүхэн "Шинэ жилийн цан хэнгэргийн эгшиг" хэмээх хөгжмийг хүлээн авч сонслоо. Дараа нь та бүхэндээ үндэстний хөгжмийн зэмсгийн найрал хөгжим "Ё үндэстний бүжгийн ая"-ыг сонирхуулъя.

     Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа хөгжим бол хятадын "Ёо үндэстний бүжгийн ая" хэмээх хөгжим болно. Ёо үндэстэн бол Хятадын баруун өмнөд нутагт оршин амьдарч байгаа үндэстний цөөнх юм. "Ёо үндэстний бүжгийн ая" бол Хятадын үндэстний урлаг судлаач Пэн Шиүвэнь ижил нэртэй оркестр хөгжмийг өөрчлөн зохиосон ая хөгжим байгаа. Уг ая бол нэгэн үндэстний цөөнх болон орон нутгийн дуу хөгжмийн үнэр амт бялхсан ая байгаа юм. Уг хөгжим нь Ёо үндэстний ард түмэн баяр дурсгалын өдрөө тэмдэглэх үед олноороо бүжиглэж баярлаж байгааг нүдэнд үзэгдэм сайхан дүрсэлсэн байдаг. Үүний зэрэгцээ бас Ёо үндэстний ард түмэн зол жаргалтай амьдралаа эрхэмлэн нандигнаж байгааг харуулдаг. Энэхүү хөгжим нь заримдаа залуу охид бүжиж байгаа мэт уянгалаг байж, заримдаа олон хүмүүн найрлаж байгаа шиг сүрлэг оргилуун байж, маш их урлагийн шидтэй байдаг.

     Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд "шинэ жилийн цан хэнгэргийн эгшиг" болон "Ёо үндэстний бүжгийн ая" хоёр хөгжмийг танилцуулж сонсголоо. Ингээд одоо та бүхэндээ "Шинэ жилийн эгшиглэн" гэдэг ая сонсгоё. Энэ бол Хятадын нэрт хийлчин Ма Гуанлүгийн Хятадын Хэ Нань Мужийн ши янгууны аяыг үндэслэн зохиосон Хэ Нань нутгийн дуу хөгжмийн онцлог бүрэн харуулсан сайхан хөгжим байгаа.