• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-07 20:26:21    
ДОХ оношлогч судлан үйлдэв

Синьхуа Агентлаг

     Нэг зүйлийн онцгой эсийг шинжлэх аргаар судлан гаргасан ДОХ оношлогчийг Шанхай хотын холбогдох мэргэжилтнүүд 6-ны өдөр шалган баталж, клиникийн эмчилгээнд ашиглахаар боллоо.

     CD4 эс бол хүний дархлааны системийг зохицуулдаг гол эс юм байна, CD4 эс нь ДОХ-ын халдвар аввал түүний тоо хэмжээ нь цөөрсөөр байгаад эцэстээ хүний биеийн дархлааг бүрмөсөн алдагдуулдаг байна. Иймээс CD4 эсийн тоо хэмжээ нь ДОХ-ын халдвар тээгсэд болон өвчтний дархлааны байдлыг шинжлэх хамгийн чухал үзүүлэлт юм байна.

     Шанхай хотод амжилттай судлан гаргасан энэхүү ДОХ оношлогчийг ашиглахдаа, зөвхөн хурууны өндөгнөөс дээж аваад гэрлийн жирийн микроскопоор CD4 эсийн тоо хэмжээнд шинжилгээ хийвэл болчих юм байна. |Буян орчуулж, Цэцэн хянав\