• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-08 15:36:10    
Ираны нэрт найруулагч Бээжинг сурталчлах кино хийж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хот нь 2008 онд 29-р зуны олимпийг зохион явуулах болно. Олон улсын том хот болсон Бээжингийн орчин үеийн дүр төрхийг дэлхийн хүмүүсэд үзүүлэхийн тулд Бээжин хот энэ оны 9-р сард олон улсын нэрт найруулагчдын Бээжингийн тухай кино хийх ажиллагааг зохион явуулсан байна. Энэ ажиллагаа нь дэлхийн олон орны нэрт найруулагчийг уриж, богино киногийн хэлбэрээр дэлхийн хүмүүсэд Бээжинг сурталчлах зорилттой юм. Уг ажиллагаад уригдсан хоёрдугаар найруулагч болсны хувьд Ираны нэрт найруулагч Мажиди нь сүүлийн үе Бээжинд хүрэлцэн ирж, бичлэг хийх ажлаа эхлүүлсэн байна.

     "Диваажины хүүхэд" гэдэг гоё кино найруулснаар Мажиди нь дэлхийд алдаршсан юм. Тавхан минутын хугацаанд 3000 жилийн түүхтэй Бээжингийн өвөрмөц онцлог дүр төрхийг харуулна гэдэг үнэхээр хэцүү гэж тэрээр үзэж байгаа хэдий ч хүмүүсийн амьдралаас гол сэдэв авах болно гэжээ. Мажиди цааш нь хэлэхдээ, Бээжингийн тухай сурталчилгааны кино хийхэд, уламжлал, түүх, соёл, иргэншил, орчин үе гэх таван талаас Бээжинг бүх талаар танилцуулах болно. Өнгөрсний мэт хүүхдүүдээр гол үзэмж болгож болзошгүй, иймэрхүү бичлэг нь түүнд маш таалагддаг, хүүхдүүдийн ертөнц хэзээд цайлган цагаан байдаг гэжээ.

     Мажиди 1959 онд Ираны нийслэл Тегеранд төрж өссөн юм. Тэрээр багаасаа хөл бөмбөг болон усанд сэлэх дуртай. Гэвч тэр өнөө хүүхэд үеийнхээ нөгөө нэг мөрөөдөл, тухайлбал дэлхийн олон оронд өөрийнхөө ойлголтоор адил бус амьдралыг харуулах мөрөөдлөө биелүүлсэн байна.

     Мажиди Бээжингийн тухай хийх гэж байгаа энэ кинод "энх тайван, хайр, найрамдал" гэдэг нэр өгсөн байна. Нээлтийн ёслолд тэр бас куран судар уншуулж, бичлэг хийх явц саадгүй урагштай явагдахыг ерөөсөн байна. Чин үнэнч мусульман болсны хувьд Мажиди нь энх тайван, хайрыг яаж эрхэмнэхээ тодорхой мэддэг. 2008 оны олимпийн гол уриа "нэг ертөнц нэг мөрөөдөл"-ийн тухай тэр өөрийнхөө ойлголттой байдаг. Мажиди хэлэхдээ, олимпийн зориг санаа нь биеийн тамир спортын хүрээнээс давсан юм. Тэр нь олон орон олон үндэстний найрсаг харилцааны бэлэг тэмдэг болно. Хүмүүс энэ өргөн чуулганы дагуу энх тайван эв найрамдлыг нэн нандигнах болно гэжээ.