• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-08 20:20:04    
Төвийн эдийн засгийн ажлын хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын төв хороо, төрийн зөвлөл 12-р сарын 5-7-ны өдрүүдэд Бээжинд төвийн эдийн засгийн хурал хийсэн байна.

     ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бан Гө, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя Бао нарын зэрэг нам төрийн удирдагчид хуралд оролцосон байна.

     Дарга Хү Жиньтао хурал дээр үг хэлж, өнөөгийн улсын дотоодын болон олон улсын эдийн засгийн орчин нөхцөлийг бүх талаар задлан шинжлээд, ирэх жилийн эдийн засгийн ажлын жолоодох үзэл санаа болон ерөнхий шаардлагыг тодорхойлж, ирэх жилийн эдийн засгийн ажлын баримтлах ёстой зарчим болон гол үүргийг гүнзгийн тодорхойлсон байна. Вэнь Жя Бао хэлсэн үгэндээ ирэх жилийн эдийн засгийн ажлын гол зорилт, үүрэг жич томоохон асуудлаар бодитой байршуулалт хийсэн байна.

     Хурал тэмдэглэхдээ, энэ жил бол 11-р таван жилийн эхний жил юм. Бид Дэн Сяо Диний онол болон гуравыг төлөөлөх үзэл санааны агуу их далбааг өндөр өргөж, шинжлэх ухаанч хөгжлын үзэлтийг бүх талаар хэрэгжүүлж, 11-р таван жилийн төлөвлөгөөг нарийн хянамгай хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Социалист эдийн засгийн байгуулалт, соёлын байгуулалт, нийгмийн байгуулалт, намын байгуулалтын талаар бүр шинэ амжилт гаргах хэрэгтэй гэж уг урал бас цохон тэмдэглэжээ. Хурал бас, Хятадын эдийн засгийн хөгжлийн явцад гарсан шинэ байдал шинэ хувиралт болон эдийн засгийн эргэлтийн явц дахь товойсон асуудалд чиглүүлэн макро эдийн засгийн зохицуулолтыг үргэлжлэн эрчимжүүлэн сайжруулж, өөрчлөлтийг түлхэн ахиулж, хөгжлийн нөхцөлийг сайжруулан шилдэгжүүлэх чухалтай байна гэж тэмдэглэжээ. Одоо эдийн засаг түргэн нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг сайн байж, юмны үнийн түвшин маш дор байгаа нь 11-р таван жилийн төлөвлөгөөний сайн эхлэл сайн гараа мөн, хурал нь амжилтаа гүйцэд нотлосны зэрэгцээ эдийн засаг нийгмийн хөгжлийн явцад оршиж байгаа товойсон зөрчил асуудлыг тодорхой харж, улс орны хөгжлийн их талд холбогдсон томоохон асуудлыг гүйцэд таньж, цаг алдалгүй зохицуулж байх хэрэтэй гэжээ. Хөдөө аж ахуйн, хөдөө тосгон, тариачидын асуудлыг чухал байранд тавьж зохицуулах хэрэгтэй гэж уг хурал бас цохон тэмдэглэсэн байна.