• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-11 15:30:56    
Ханиадыг хоол хүнсээр эмчлэх аргууд

Хятадын Олон Улсын Радио

     Анагаахын нэрт мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хүн ханиад хүрсэн үедээ бие махбодь болон цаг хугацаанд нь тохируулан идэж уухыг эрхэмлэх бол хамгийн чухал асуудал юм байна. Өөрөөр хэлбэл ханиадыг хоол хүнсээр эмчилж болно гэсэн үг юм. Ханиадыг хоол хүнсээр эмчлэхдээ өвчний хүнд хөнгөн, цагийн урт богино байдлыг харгалзан хоол хүнсний зүйлээ тохируулж хэрэглэх хэрэгтэй, үрэвсэлтэй болсон юм уу халдварт ханиад туссан үед янз бүрийн хоол идэхгүй бол сайн.

     Ханиад хүрэх үеийн анхаарах зүйл:

     Ханиад хүрсэн үед жимс жимсгэнэ ахиухан идвэл сайн гэж зарим хүмүүс үздэг байна, энэ талаар ханиад хүрсэн хүний өөрийх нь бодит байдлыг харж идэх эсхээ шийдэх хэрэгтэй юм. Жимс жимсгэнэ идэж байх нь амин дэм С-г нөхвөрлөдөг боловч амин дэм С нь ханиадыг эмчлэх үүрэг гүйцэтгэж, ханиадаас сэргийлж чадах эсэх тухай одоо ч гэсэн маргаантай байна.

     Жимсний шүүс болон жимс жимсгэнийн дийлэнх нь хүйтэн байдаг болохоор мөгөөрсөн хоолойг агшааж, ханиадыг даамжруулдаг, жимсний шүүс болон жимс жимсгэнийг халуурсан цагт л хэрэглэхээс биш, ханиад хүрсэн үед идэх нь тохиромжгүй юм.

     Үрэвсэх юм уу халдварт ханиаданд нэрвэгдэхэд анхаарах зүйл:

     Хоолой хөөнгөтөх, шингэн нус гоожих, шар цэр гарах, их халуурах зэрэг өвчний байдал илрэх үе, орхоодой, дангун, хунчир зэрэг шим тэжээлийн эм хэрэглэх нь тохиромжгүй юм, хэрэв хэрэглэх юм бол гал дээр тос нэмсэн юм шиг болж өвчний байдлыг нэн даамжруулах болно.

     Хятадын уламжлалт эм эмнэлэгт үзэж байгаагаар, тарвас, лийр зэрэг жимс жимсгэнэ нь халууныг хөөх үүрэг гүйцэтгэдэг байна.

     Үүнээс гадна, Хятадын уламжлалт ухааны эртний номд сударт тэмдэглэж буйгаар, сонгинотой шөл нь толгой өвдөж хамар битүүрэхийг намжаадаг төдийгүй бүх бие халуурахад ч тустай юм. Ийм шөлийг сонгинын цагаан хэсгийг буурцгийн хамт чанаж хийдэг.

     Ханиад хүрхээс сэргийлэх арга:

     Цагаан лууван болон цай нь үрэвсэл, бактерийг дарж, шээсийг гадагшлуулах үйлдэлтэй бөгөөд үрэвслийг намдаадаг цэвэр байгалийн тун сайн эм юм. Жирийн амьдралдаа, түүхий цагаан луувангийн шүүсэнд зөгийн бал хийгээд уухад хоолойн хаванг намдаадаг байна. Сүүлийн үе, Америкийн Харвардын их сургуулийн хийсэн эрдэм шинжилгээний дүн шинжилгээнээс үзвэл, хоёо долоо хоногт өдөр бүр 5 аяга улаан цай юм уу ногоон цай уусан хүмүүсийн биеийн дархлаа нь маш их нэмэгдээд ийм цай уугаагүй хүмүүсийг бодвол ханиад болон халдварт өвчний хорыг 11 дахин илүүгээр холуулж чаддаг байна. \Л.Буянтогтох орчуулав\