Орон нутгийн түүх намтарт тэмдэглэж байгаагаар, Чэн Зигү тосгон хавийн цагаан хэрэм нь нийтийн он тооллын 1381 онд байгуулагдсан юм байна. Багаас цагаан хэрмийн тухай үлгэр домог сонсож, цагаан хэрэм дээр наадан тоглож өссөн Жан Хэшань хүүхэд ахуй насны олон сайхан дурсамжтай билээ. Жан Хэшанийг бага байхад урт цагаан хэрмийг нилээд сайн хамгаалж байжээ. Гэвч хожим нь хүн олон болсон ба орон нутгийнхны харж хамгаалах хариуцлага суларснаар үнэ цэнэтэй бичиг дурсгалын зүйл аажмаар эвдрэн орхигдсон байна. Жан Хэшань энэ бүхнийг хараад маш сэтгэл зовдог байжээ. Ялангуяа хорьдугаар зууны 80-аад оны үед цагаан хэрэм дээр байсан олон үсэг бичгийн тэмдэглэлтэй нэг том чулуун хөшөө алга болсон нь түүний сэтгэлийг их эмзэгнүүлсэн байна. Тэр үеэс эхлэн Цагаан хэрмийг ямар ч байсан хамгаалах хэрэгтэй , бичиг дурсгалын зүйл нь нөхөн сэргээгдэж чадахгүй тул нэг ширхэг эвдэрч сүйрвэл нэг ширхэгээр цөөн болно, нутгийнхаа хажууд байгаа Цагаан хэрмийг хамгаалах нь хойшлуулж болшгүй үүрэг хариуцлага гэгийг Жан Хэшань мэдэрсэн байна. Тэр үеэс эхлэн Жан Хэшань цагаан хэрмийг хамгаалах ажлыг сайн дураараа хийгээд өнөө 20 гаруй жил болж байна.
1 2 3 4 5
|