Хятадын улаан нарсны балар ойг хамгаалах байгалийн дархан цаазтай анхны, мөн цорын ганц район бол зүүн хойт нутгийн бага Хянган давааны Фэн Сэнь ой шугуй хамгаалах дархан цаазтай район болно. Энэ дархан цаазтай район нь 18 км урт, 14 км өргөн, 18400 га талбайтай, энэ районд байгаа ой модны 70 хувь нь улаан нарс бөгөөд дундаж нас нь 220 гаруй жил, хамгийн хөгшин нарс нь 5,6 зуун жилийн настай юм байна.
Улаан ой хамгаалах анхны рйаон: Улаан ой гэдэг бол халуун бүсийн тэнгисийн эргийн ой модны ерөнхий нэр бөгөөд улаан өнгөтэй юм байна. Далайн ус татах үед улаан ой нь намаг шаварын дотор үлдэн хоцорч, далайн түлхэлт ирэх үед тал бие нь усанд ордог болхоор түүнийг хүмүүс далайн ой шугуй гэж хэлдэг юм байна. Хятадын улаан ой хамгаалах анхны рйаон 1980 оны 4-р сард Хайнань мужийн Чүншань шянийн Дүн Сайганд байгуулагдсан байна. Эндэх улаан ой нь 50 гаруй км урт тэнгисийн эрэг дээр ургаж байдаг. Өнөө дэлхий дээр 23 төрлийн 81 зүйлийн улаан ой байдагын 16 төрлийн 19 зүйл нь Хятадад байдаг бөгөөд Дүн Сайганд 14 төрлийн 19 зүйл нь байдаг юм байна.
Дотоод эх газрын атар зэлүүд нутаг анха удаа олон улсын биологийн хүрээний хамгаалатын сүлжээний хамгаалалтын районд хамрагдсан нь : Шиньжянгийн Богд уулны байгалийн дархан цаазтай район 1990 оны 10-р сард ЮНЕСКО-гийн олон улсын биологийн хүрээний хамгаалатын сүлжээнд хамрагдсан байна. Энэ бол Хятадын дотоод эх газрын атар зэлүүд нутаг анха удаа олон улсын биологийн хүрээний хамгаалатын сүлжээний хамгаалалтын районд хамрагдсан болно. Богд уулын байгалийн дархан цаазтай район нь Тэнгэр нуурын байгалийн дархан цаазтай район болон Хятадын Шинжлэх ухааны академийн Фүкангийн атар зэлүүд элсэн цөлийн экологийн бүсээс бүрэлдэж, дээрээсээ цас мөстөй бүс, өндөр уулны ургамалын бүс, тал хээрийн бүс, ой шугуйн бүс, элсэн цөлийн бүс байж, ган хуурай атал зэлүүд элсэн цөлийн экологийн системийн олон янзын хамгаалалтын бүсийг бүрдүүлсэн байна. Энэ хамгаалалтын районд усдах шахаж байгаа ховхр нандин амьтан, элсэн цөл, ой шугуй, тал хээр, Тэнгэр нуурын үзэмжит район , элсэн цөлийн ногоон бүрд зэрэг байдаг .\М.Цэцэн бэлэтгэв\
|