• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-12 15:42:32    
Хятадын баруун өмнөд бүс нутаг АСЕАН-ны цагаач Хятад бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын халуун цэг болж байна

Хятадын Олон Улсын Радио

     20-р зууны 70-аад оноос хойш АСЕАН-ы орнуудын цагаач хятад бизнесменүүд нь Хятадын гадаадын бизнесменүүдийн хөрөнгийг шууд татан оруулдаг гол эх үүсвэр байж, Хятадын эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Өнгөрсөн нэлээд урт хугацаанд эдийн засаг нэлээд хөгжсөн зүүн нутгийн эрэг дагуу бүс нутагт АСЕАН-ы цагаач хятад бизнесменүүд хөрөнгө оруулж байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хоцронгуй Хятадын баруун өмнөд бүс нутагт АСЕАН-ы цагаач хятад бизнесменүүд хөрөнгө оруулж эхэлж байна.

      Хятадын баруун бүс нутгийн нийт талбай нь 2 сая 500 гаруй хавтгай төрвөлжин километр, 250 саяад хүн амтай. Сы цуань, Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район, Сүнчин хот, Юүньнань зэрэг мужийн зэрэглэлийн засаг захиргааны 6 район бий. Хятадын нөөц баялаг төвлөрсөн, аж үйлдвэр эрчим хүчний хамгийн чухал бааз болно.

      2003 оноос Хятад улс жил бүр АСЕАН-ы цагаач хятад бизнесменүүдийн баруун өмнөд нутагт хөрөнгө оруулах төслийн танилцуулах хурал хийж, зүүн өмнөд Азийн цагаач хятад бизнесменүүдэд баруун өмнөд нутгийн хөрөнгө оруулах төслийг танилцуулж байдаг.

      Саяхан "АСЕАН-ы цагаач хятад бизнесменүүдийн баруун өмнөд нутагт хөрөнгө оруулах төсөл танилцуулах 4-р хурал " Хятадын баруун өмнөд нутгийн Юүньнань мужийн төв Күньминд болсон. Тус удаагийн танилцуулах хурлыг зохион байгуулсан газар Юүньнань мужийн орлогч дарга Чинь Гуанрүн хэлэхдээ: Юүньнань муж нь Хятадын баруун өмнөд хязгаар нутагт оршдог, зүүн өмнөд Азитай залгалдаж байдаг. Ирээдүйд Юүньнань муж нь хятадын баруун өмнөд нутаг болон АСЕАН-ы орнууд хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх гүүр болохыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, АСЕАН-ы цагаач хятад бизнесменүүдийн баруун өмнөд нутагт хөрөнгө оруулахыг танилцуулах 4-р хурал зохион байгуулсан нь Юүньнань мужид бүс нутгийн давуу талыг бадруулах,нээлттэй байлгахыг өргөтгөх, хөгжлийг түргэтгэх, Юүньнанийг Ази Номхон далайн бүс нутгийн цагаач хятад бизнесменүүдийн ар гэр болгон хөгжүүлж, Аз Номхон далай бүс нутаг дахь Юүньнаний байр суурийг тогтооход чухал боломж тохоил дэвшүүлсэн байна. Энэ удаагийн хурлын амжилттай хуралдахаар дамжуулан, Юүньнань муж нь Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоонд үүрэг гүйцэтгэж, АСЕАН-ы орнууд хооронд сайн хөршийн, харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй, баруун өмнөд бүс нутгийн хамтын ажиллагааны талуудад азын алтан гүүр тавьж өгөнө гэдэгт итгэж байна гэжээ.