Сүүлийн үед Хятадын хэсэг нутагт үр тариа, хүнсний тосны үнэ тодорхой хэмжээгээр өсч, нийгэм нийтийн анхаарлыг татсан байна. 12-ны өдөр Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Бээжингийн оршин суугчдын хороололд очиж, хүнсний барааны дэлгүүрээр орж, энэ үнэ өссөн нь ард иргэдийн амьдралд ямар үр нөлөө учруулсныг ойлгож авсан байна.
Бээжингийн нэг хүнсний дэлгүүрт тэрээр төрөл бүрийн барааны үнэ ханшийг нарийн асууж, худалдан авагчдаас үнэ өссөний нөлөөг асууж лавласан байна.
Дараа нь тэрээр амьдралын бэрхшээлтэй гэр бүлийг эргэн үзсэн бөгөөд тэд нартай сууж ярилцсан байна. Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар хөдөө аж ахуйн хөгжлийг маш чухалд үзэж, хөдөө аж ахуйг дэмжих бодлого хэрэгжүүлж, тариачдын идэвхийг дайчилсан байна. Энэ удаа хэсэг нутагт үр тарианы үнэ өссөн нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг сэргээх шинж чанартай болохоор тариачдад авч хэлбэл сайн хэрэг юм гэжээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханшийг зүй зохистой байлгаж, тариачдад ач тус хүргэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, үр тарианы үнийг үндсэнд нь тогтвортой байлгаж, амьдралын бэрхшээлтэй айл өрхийн үндсэн амьдралыг батлах хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|