• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-13 17:10:10    
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2006 оны 12-р сарын 10-ны өдөр Бээжин Их Сургуульд болов

     Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж (1906—1937 он)-ийн мэндэлсний 100 жилийн ойд тохиолдуулан, Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төв, Бээжин Их Сургуулийн Гадаад Хэлний Дээд Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Бээжин Их Сургуулийн Дорно Дахины Утга Зохиол Судлалын Төв, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зохиолч Урлагчдын Холбоо, Хятадын Үндэстний Цөөнхийн Утга Зохиолын Судалгааны Нийгэмлэг, Монгол Улсын "Хүрэл" Олон Улсын Групп ХХК хамтран 2006 оны 12-р сарын 10-ны өдөр Хятадын нэрт их сургууль—Бээжин Их Сургуульд олон улсын эрдэм шинжилгээний хурал хуралдуулав. Уг хуралд Монгол, Япон болон Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, багш, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нарын зэрэг 100 шахам хүн урилгаар оролцсон бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн доктор, профессор Л.Хүрэлбаатар, профессор С.Лочин, Улаанбаатар Их Сургуулийн захирал, профессор С.Байгальсайхан, Монголын Улсын Их Сургуулийн профессор Д.Галбаатар, профессор Б.Сарантуяа, Монгол Улсын "Гурван Эрдэнэ" Дээд Сургуулийн захирал, профессор Ч.Жачин, Японы Токиогийн Гадаад Хэлний Их Сургуулийн профессор Окада Казуюки, Сейсен Ёгакуни Дээд Сургуулийн профессор Шибаяма Ютака, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн орлогч захирал, доктор, профессор Урсгал, Монгол хэлний салбарын захирал, профессор Мөнхзаяа, доктор, дэд профессор Дин Юй-лүн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол хэлний салбарын захирал, доктор, дэд профессор Дорнотэнгэр, Монгол Судлалын Дээд Сургуулийн доктор, дэд профессор Ч.Цолмон, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Утга Зохиол Судлалын Хүрээлэнгийн захирал, профессор Б.Цэцэн, эрдэм шинжилгээний тэслах ажилтан Те Жюнь, Өвөр Монголын Өөртөө Засах Районы "Гэсэр" Судлалын Газрын доктор, профессор Гэрэлжав, Өвөр Монголын Зохиолчдын Нийгэмлэгийн орлогч дарга, нэрт яруу найрагч Алтай, Өвөр Монголын "Алтан түлхүүр" сэтгүүлийн ерөнхий редактор Ринчендорж, Бээжин Их Сургуулийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн орлогч захирал, Монгол Судлалын Төвийн захирал, профессор Ү Шинь-ин, Бээжин Их Сургуулийн дорно дахины хэлний салбарын профессор Баатар, дэд профессор Яо Кэ-чэн, Монгол Судлалын Төвийн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Дулаан, доктор, дэд профессор Ван Хао нарын зэрэг эрдэмтэд Д.Нацагдоржийн яруу найраг, өгүүллэг, дуурь зэрэг зохиол бүтээлийн үзэл санаа, урлагийн хэв намба болон Д.Нацагдоржийн намтар зэрэг олон асуудал чиглэлээр тусгай сэдэвт өгүүлэл дэвшүүлж, монгол соёлын хөгжилд үзүүлсэн түүний гавьяа зүтгэл, алс хэтийн үр нөлөөг өндрөөр үнэлжээ. \О.Дарамбазар редакторлов.\

1  2  3