Хүний биеийг эрүүл мэнд байлгахад, өдөр болгон хороо гадагшлуулах явдал чухал юм.
Элэг нь хорыг тайлдаг
Хүний элэг нь биеийн хорыг тайлах гол эрхтэн юм, янз бүрийн хорт эдүүд элгээр дамжихаараа химийн урвал гарч, хоргүй юм уу хор багатай бодис болон хувирдаг байна.
Хор тайлдаг хүнсний бүтээгдэхүүн
Шар лууван: Шар лууван нь мөнгөн ус агуулагдсан хүнсний зүйлийн тун үр ашигтай гадагшлуулж чаддаг байна. Сармис: Сармисанд агуулагдаж байдаг онцгой бүрэлдэхүүн нь хүний биед байдаг тугалаганы өтгөний хэмжээг шингэрүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Усан үзэм: Усан үзэм нь элэг, гэдэс, ходоодонд туслан хүний биеийн бохир зүйлийг цэвэрлэж, бас цус нөхөх чадавхыг нэмэгдүүлдэг байна. Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах хор тайлах, халууныг хөөж гэдсийг зөөллөж хоол боловсруулах системд тусалдаг үйлдэлтэй юм.
Бөөр нь ч хорыг тайлдаг
Бөөр бол хор тайлагч гол эрхтэн юм, бөөр нь цусанд байдаг хортой эд болон уургийг задруулаад үлдсэн бохир зүйлийг шээсээр дамжуулан биеийн гадна ялгаруулан гаргадаг байна.
Хорыг тайлдаг хүнсний бүтээгдэхүүн:
Хуан гуа буюу өргөст хэмх: Өргөст хэмх нь шээсний сүвийг цэвэрлэх үйлдэлтэй, бөөрний системд туслан хорт эдийг гадагшлуулдаг байна. Өргөст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхийн хүчил зэрэг нь уушги, ходоод, элгэнд туслан хорыг гадашлуулж чаддаг. Интоор бол бас маш үнэ цэнэтэй цэвэр байгалийн эмт жимс юм, интоор мөн бөөрөнд туслан хорт зүйлсийг зайлуулдаг байна.
Гэдэсний хор тайлах үйлдэл:
Гэдэс нь хорт эдийг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч хэрэв шингээлт муудвал хорт эдийг гэдсэнд үлдээгээд гаж нөлөө үзүүлж ч болзошгүй юм.
Хор тайлдаг могойн төмс:
Могойн төмс бол гэдэс ходоод, цус судасны нэрт цэвэрлэгч юм, тэрээр гэдэсний хананд наалдсан бохир зүйлийг арилгаж чаддаг. Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагжуулах үйлдэлтэй. Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Гахайн цус нь гэдсийг ариутгах, өтгөн мөр хатахаас сэргийлэх үйлдэлтэй. Алим нь хүнсний зүйл гэдсэнд тогтож ялзрахаас зайлсхийхэд тусалдаг. Гүзээлзгэнэд олон зүйлийн органик хүчил, эрдэс бодис агуулагдаж байдаг болохоор ходоод гэдсийг цэвэрлэж, элэг бөөрийг тамиржуулах үйлдэлтэй. Зөгийн бал нь эрт дээр үеэсээ шимтэй сайн бүтээгдэхүүн юм, түүнд хүний биед шаардлагатай төрөл бүрийн аминокислота болон амин дэм элбэг агуулагдаж байдаг юм.\Л.Буянтогтох орчуулав\
|