• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-13 17:16:49    
Пу ми үндэстний соёлын сүлжээ ажиллуулж байгаа тэтгэвэрт гарсан багш Шун Гүйхуа

Хятадын Олон Улсын Радио

     Шун Гүйхуа Пу ми үндэстэн юм, уг нь баруун өмнөдийн Юүнь Нань мужийн Лань Пин сяний дунд сургуульд багшаар ажиллаж байжээ. Тэр өөрийн үндэстнийхээ соёлд туйлын сонирхолтой хүн юм.

     Тэрээр хэлэхдээ, бүр эхний үед үндэстнийхээ үүсэл гарал, аль нутгаас ирж хаагуур аж төрөн амьдарч байсан энэ бүхэнд сонирхол төрж ойлгохыг их л хүсдэг байсан гэжээ.

     Хожим нь сяний засгийн газар нь Пу ми үндэстний тухай ном бичих үүргийг түүнд даалгасан байна. Ингээд тэр Пу ми үндэстний төвлөрөн суугаа районуудаар хүрч танилцаж, материал эмхэтгэн цуглуулж, Пу ми үндэстний нэн олон хүмүүстэй танилцсан байна. Энэ явцаас тэр үндэстнийхээ түүх соёл, үүсэл хөгжлийн тухай нэн олон зүйлийг ойлгон мэдэж, үзэж харж сонсож дуулсан бүх зүйлээ бичиж ном хэвлүүлэн Пу ми үндэстний нэн олон хүнд ойлгуулахаар чармайн ажилласан байна. Гэтэл ном нь суртал ухуулгын талаар маш хязгаартай үүрэг гүйцэтгэх тул тэр нэн түргэн нэн өргөн зам суваг хайх хэрэгтэй гэж үзсэн байна.

     2002 онд Шун Гүйхуа тэтгэвэртээ гарч, компьютер ажиллуулж, сүлжээ ашиглах зав зайтай болсон байна. Сүлжээ ашиглах явцдаа тэр сүлжээгээр үндэстнийхээ тухай танилцуулж болохыг мэдсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, сүлжээн дээр олон юм гарч, олон төрлийн сүлжээ байна, бүр үндэстний тухай сүлжээ ч бий, Пу ми үндэстэн өөрийн гэсэн вэб сайт байхгүй. Нэн олон хүнд түргэн хүрэх номоос түргэн суртал ухуулгын хэлбэр байдаг юм бол уу ? гэж миний бодож явдагтай сүлжээ нь яв цав нийцсэн байна гэжээ.

     Энэ санаагаа гэр бүлдээ хэлсэнд үндэстнийхээ тухай зүтгэн чармайж байгаа аавынхаа чармайлтыг охин нь дэмжиж вэб сайт ажиллуулахад нь хөрөнгө мөнгөөр тусалсан байна.

     Тэрээр хэлэхдээ, манай үндэстний тухай хүмүүс төдий сайн мэдэхгүй, өмнө нь түүх соёлын олон зүйл үсэг бичгээр тэмдэглэгдэж байгаагүй, голдуу ахмад настайчууд ярьж хэлэхээр уламжлагдаж ирсэн бол өнөө өндөр настайчууд цөөрөхийн хирээр үндэстний олон юм бүр орхигдож байна гэжээ.

     Гэр бүлийн болон халуун сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр үндэстнийхээ түүх соёлыг сайн ойлгодог Шун Гүйхуа Пу ми үндэстний соёлын вэб сайт—Хятадын Пу ми үндэстний соёлын вэб сайт ажиллуулсан байна. Сүлжээгээ сайн ажиллуулахын төлөө тэр компьютерын мэргэжлийг тусгайлан сурч, бас бүх Хятадын Пу ми үндэстэн амьдарч байгаа газраар хүрч материал, зураг цуглуулсан байна. Шун Гүйхуагийн хүчин чармайлтаар Пу ми үндэстний зан үйл, баяр ёслол тэмдэглэх, хувцас өмсгөл зэргийг танилцуулах соёлын вэб сайт нь ирэх тутам боловсронгуй болж, пу ми үндэстэн төдийгүй бусад нэн олон үндэстний сүлжээ ашиглагчдын сонирхлыг татах болсон байна.

     Сүлжээ нь ирэх тутам сүлжээ ашиглагчдын сонирхлыг татаж, Шун Гүйхуа ч өөрийн хийж гүйцэтгэж байгаа ажлын амжилтанд баярлаж явахын зэрэгцээ вэб сайт ажиллуулах асар их хөрөнгө мөнгөний дарамтад учирсан байна. Үүнээс хойш вэб сайтыг нь ивээн тэтгэх хүн хайх ажил түүнд нэмэгдсэн байна. Тэр сар бүр тэтгэврийн 2000 юаний цалингийнхаа талаас дээш хувийг вэб сайтын төлбөрт зарцуулж байдаг. Олон залуус "энэ вэб сайт бол манай оюун санааны гэр орон , бидэнд оюун санааны тэжээл хүртээж байдаг" гэж үргэлж бичдэг болохоор Шун Гүйхуа хөрөнгө мөнгий гачигдлаас болж зогсохын аргагүй болжээ. Түүний уйгагүй чармайлтаар "Хятадын Пу ми үндэстний соёлын вэб сайт" дөрвөн жил ажиллаж байна. Сүлжээ ашиглагчдын вэб сайт дээр бичиж байгаа чин сэтгэлийн үг өгүүлбэр нь надад урам хайрлан хамгийн их дэмжлэг болж байдаг гэж Шун Гүйхуа хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/