• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-14 15:29:54    
Мянган жилийн түүхтэй Лүн шин сы хийд--2

Хятадын Олон Улсын Радио

     Арьяабал бурхныг яагаад мянган мотр, мянган мэлмэйтэй бүтээдэг болсон тухай нэгэн сайхан домог үлгэр байдаг юм.

     Хаантан хүнд өвчилж, гуравдугаар охин Мяо ингийн харьтныхаа махыг огтолж хөлөг болгосон эмийг ууж илааршаад удсангүй бас нүдний өвчинд нэрвэгджээ. Гуравдугаар охин Мяо ин нь бас нүдний цэцгийгээ гарган авч эцэг хааныхаа нүдний өвчнийг эвгээжээ. Энэ үйл явдлыг шагимуни бурхан олж сонсоод түүний буянсагт сэтгэл хөдөлж, нэгнийх нь оронд мянгыг шагнахаар амалж, Мяо ин гүнжид мянган мотр, мянган мэлмэй соёрохсноор Мяо ин гүнж арьяабал бурхан болсон бөгөөд бас мянган мотр, мянган мэлмэйтэй болсон юм гэнэ.

     Лүн шин сы хийдийн мянган мотр, мянган мэлмэйтэй арьяабал бурхан нь 21 метр өндөр асар том юм. Энэ арьяабал бурхныг бүтээсэн тухай бас нэгэн сайхан домог үлгэр байдаг. Дархад энэ бурхныг бүтээгээд мөрөнд нь хүрэх үед бурхны хөшөө нь маш өндөр тул зэсний хайлш нь чутгах газраа хүртэл царцаад чутгаж болохгүй болсон гэнэ. Их олон арга авсан боловч бүр бүтэж өгөхгүй байсан аж. Ингээд хүмүүс аргаа барж байтал нэг өдөр урт гээчийн үс сахалтай нэг настан буурал хүрч иржээ. Тэгээд хүмүүс энэ настаныг юум үзсэн хүн байж болзошгүй гээд энэ бурхны хөшөөг мөрнөөс нь дээшээ яаж бүтээх талаар асуусанд тэрээр би яаж мэдэх вэ дээ. Би чинь үхээрийн шороо хүзүүнд тулсан хүн шүү дээ гэж хэлээд явчигсан юм гэнэ. Тэгээд хүмүүс сэгэсгэж, үгүй нээрээ хөшөөг чутгасан хэмжээндээ хүртэл шороогоор индэр босгоод, индэр дээрээ зуух барьж зэсээ хайлбал чутгаталаа царцахгүй л дээ гэж ухаараад, тэр ёсоор болгож, энэ аварга бурхныг маш хялбархан бүтээсэн байжээ.

     Энэ бурхныг мянган мотр, мянган мэлмэйтэй гэж нэрэлдэг боловч үнэндээ дөчин хоёрхон гартай бөгөөд хоёр гар нь цээжин талдаа наманчилж байгаагаас бусад нь тус тустаа нар, сар, сэлэм, жад гэх мэтийн номын зэмсгүүдийг барьж байгаа тул аварга бүргэдийн дэлгэсэн далавч шиг сүртэй харагддаг. Уг бурхны магнайд гурван нүдтэй. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн зүйл зүйлийн учир шалтгааныг мэддэг гэсэн утгатай юм гэнэ.