Нутаг дэвсгэр: 36125 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар нэг сая 537 мянга. 27 үндэстэнтэй, түүний дотор Фүлан \хятад дуудлага\ үндэстэн, Балант\хятад дуудлага\ үндэстэн, Мандинго үндэстэн нь нийт хүн амын 80 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Португали хэл, нийтээр хэрэглэдэг хэл нь Клиор\үсэг бичиггүй, хятад дуудлага\ хэл, хүн амын гурваны нэг хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь Католик шинэ шашин, бодис шүтэх шашин зэргийг шүтдэг. Нийслэл: Бисао, 2004 оны байдлаар 397 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 27 хэм.
Төрийн тэргүүн: шилжилтийн Ерөнхийлөгч Хенрикуе Перейра Роса, 2003 оны 9-р сарын 29-ний өдөр тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 24-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт байдаг бөгөөд Бирэгэсийн \хятад дуудлага\ арлууд түүнд багттаг. Эх газрын хэсэг нь хойш Сенегалтай, зүүн, өмнө тийшээ Гвинейтэй хөршилж, баруун тийш Атлантын далай хүрч байна. Нийт 300 км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн тэнгис далайн улиралын салхины цаг агаартай, жил туж халуун, жилийн дундаж агаарын хэм 25 хэм.
Африкийн эртэний орон Санхай эзэнт улсын нэг хэсэг байжээ. 1446 онд Португалийн колоничилогчид Бөлама\хятад дуудлага\ арлыг булаан эзлэв. 1879 онд Португалийн колони болж, 1951 онд Португалийн гадаад муж болов. 1973 оны 9-р сарын 24-ний өдөр Гвиней болон Ногоон хошууны арлын Африкийн тусгар тогтнолын намын удирдлага доор Бисао нийслэлтэй Гвиней нь чөлөөлөгдсэн районд тусгар тогтнолоо мэдэгдэж, үндэсэн хуулиа нийтлэв. 1974 оны 9-р сард Португали түүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 10-р сард нь бүх цэргээ гаргав. \М.Цэцэн бэлэтгэв\
|