• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-14 18:02:38    
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио

    Хятад, Америкийн эдийн засгийн анхны стратегийн яриа хэлэлцээ 14-ний өдөр Бээжинд болж, Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И, Америкийн Сангийн сайд Хэнри Раулсон нар яриа хэлэлцээг даргалав. Хятад, Америк хоёр тал худалдааны асар их тэнцвэргүй байдал гарахаас зайлсхийх, эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэн байгаль орчныг сайжруулах зэрэг асуудлаар зөвшиж байна.

    Хоёр хоног болох энэ яриа хэлэлцээ нь Хятад, Америк хоёр орны тэргүүн нар хамтаар санаачилсан, Хятад, Америкийн өнөөгийн зөвшилцөх механизмын хамгийн өндөр зэрэглэлийн бөгөөд Хятад, Америкийн эдийн засгийн хамгийн өндөр зиндааны удирдах хүмүүс оролцож байгаа арга хэмжээ юм.

    Энэ яриа хэлэлцээ нь хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулах болно гэж хоёр тал үзэж байна. Яриа хэлэлцээ ашигтай үр дүнд хүрэх болно гэдэгт итгэж байна гэж Хятад улсын дарга Хү Жиньтао тун саяхан хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\