• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-15 09:38:13    
Азийн спортын наадмын 15-ны өдрийн мэдээ

Хятадын Олон Улсын Радио

     Дохагийн Азийн спортын наадам 14-ний өдөр үргэлжлэн явагдав, мөн өдрийн тэмцээн дуусах үе Хятадын тамирчдын алтан медалийн нийт тоо 164-д хүрч, 2002 оны Пусаны Азийн спортын наадмаас авсан 150 алтан медалиас давсан байна.

     14-ний өдрийн байдлаар Хятадын тамирчид 164 алт, 88 мөнгө, 63 хүрэл медалийн амжилтаар нэгдүгээр байранд, БНСУ-ын тамирчид 58 алт, 53 мөнгө, 82 хүрэл медаль, Японы тамирчид 50 алт, 71 мөнгө, 77 хүрэл медалийн амжилтаар хоёрдугаар, гуравдугаар байранд тус тус жагсаагдсан байна.

     15-ны өдөр Дохагийн Азийн спортын наадам өндөрлөж, сүүлчийн өдрийн тэмцээнээр эрэгтэйн хөл бөмбөг, эрэгтэйн сагсан бөмбөгний алтан медалийн эзэн тодрох болно. Орон нутгийн цагаар 15-ны өдрийн 20 цагт Дохагийн Азийн наадмын хаалтын ёслол болох бөгөөд 2010 оны Азийн спортын наадмыг зохион байгуулах хот хятадын Гуанжөү ч хаалтын ёслол дээр 10 минутын тоглолт гаргах юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\

1  2