• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-15 15:01:11    
Юй Чиүюй

Хятадын Олон Улсын Радио

     " Миний долоохон настайгаасаа нутаг усаныхаа хүмүүст захидал бичин, данс тэмдэглэн өгч байсаныг өнгөн талаас нь харахад хичээл буусанаас хойших наадаж тоглох цагийг маань үрэгдүүлж байсан ч, энэ нь надад маш зөв талын ашиг хүртээсэн юм. Үүнээс болж би энэхүү хэсэгхэн газар нутагаа ойлгож, нутаг усандаа хариуцалгат сэтгэлтэй болсон юм. Энэ талаар би ээждээ баярлах ёстой. Санаандгүйгээр ээж минь надад соёл бол нэг зүйлийн үүрэг хариуцлага мөн, соёлоос ашиг олохыг бодох хэрэггүй гэсэн ёс учрыг ойлгуулсан юм. Санаандгүйгээр ээж минь надад нэхүү гашуун зовлонт газар нутгийг гүн ойлгуулсанаар би энэ нутагтаа ажиллаж, сэтгэл санаагаа илтгэж, бодож сэтгэн, санж, урагшилж чадаж байгаа юм гэжээ.

     Хүүхэд үеийн хатуужилт амьдрал нь Юй Чиүюйг цаашдын нугарал бүдрэлт хүний амьдралд зоригтой хандах болгожээ. Их сургуулиа төгссөнөөс хойш тэрээр Хятадын болон дэлхийн соёлын судалгаанд маш их сонирхолтой болсон юм. 1968 онд Шанхайн ши жүжгийн дээд сургуулийн ши жүжгийн уран зохиолын пакультетээс төгсөөд, бие нь тааруухан байсаны улмаар Жээжянгийн уулан нутагт хүрч өвчнөө совилжээ. Энэ уулан нутагт нь үлдэж хоцорсон нэг номын сан байсан юм байжээ. Өвчин совилж суусан хэдэн жилдээ Юй Чиүюй энэ номын санд хадгалж байсан Хятадын сонгодог ном зохиолыг бүхнийг уншиж, сүүлээр нь Шанхайдаа буцаад өөрийнхөө 13 ам метр жижиг өрөөнд гадаадын сэтгэгч, гүн ухаантан нарын ном бичгийг худалдаж байгаа бүхнийг худалдан авч, худалдан авч олохгүйг нь зээлэн уншиж дууссан бөгөөд ном уншссан тэмдэглэлээ нарийн сайхан бичсэн байна. Мэдлэгийн үндэс сууриа баялагжуулсан үндэс дээр тэрээр ши жүжиг болон урлагийн тухай олон ном бичиж хэвлүүлсэн банйа. Эдгээрт нь " ши жүжгийн үзэл санааны түүх", " Хятадын ши жүжгийн түүх" гэх зэрэг ном зохиол багтаж байна. Ингэснээр 1985 онд тухайн үеийн Хятадын эх газар дах утга зохиолын пакультетын хамгийн залуу профессороор үнлэгдэн шалгарч, соёлын салбарынхныг доргиулсан юм.

     1896 онд Шанхайн ши жүжгийн дээд сургуулийн захиралаар сонгогдон ажиллаж, хэдэн жилийн дараа өөрөө өргөдөл өгч захиралын албаас халагдаж, ном зохиол бичих ажилдаа нэг сэтгэлээр орсон юм. Түүний бичсэн " Соёлын гашуун аялал", " явган хүнд хилийн зааг байхгүй" гэсэн зэрэг ном нь Хятад даяарт маш нэртэй юм. /Пэрлаймаа редакторлон орчуулав/


1  2