• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-18 15:27:15    
Настайчуудын унтаж амрах тухай зөвлөлгөө

Хятадын Олон Улсын Радио

     Тун олон настайчууд үддээ унтаж амрах заншилтай байдаг хэдий ч тав тухтай сайхан унтаж амарч чадахгүй бол бие нь эвгүй болж сэтгэлийг нь зовоодог байна. Иймээс юуны өмнө унтах цагаа зөв сонговол зохино. Үдийн унтах цаг нь үдийн цайгаа уусны дараа 15-30 минут болоод хэвтэх нь тохиромжтой, хоолоо идэж дуусмагцаа хэвтэж унтах нь биед муугаар нөлөөлдөг, үддээ дэндүү урт хугацаагаар унтах шаардлагагүй, 30-60 минут байхад хангалттай амарч чадна. Харин унтахдаа салхинд цохиулхаас сэргийлж дээр биеэ хучиж хэвтэх хэрэгтэй. Үдийн хоолноосоо өмнө унтах нь хоолноосоо хойш унтсанаас илүү сайн нөлөө үзүүлдэг, хоолноос өмнө хагас цаг унтах нь хоолны дараа 2 цаг унтсанаас илүү сайн нөлөө үзүүлж ядаргааг гүйцэд сайн тайлж чаддаг юм.

     Дугхийн унтах нь физиологийн хэвийн үзэгдэл юм, хүний бүрмөсөн сэрүүн байдаг цаг нь зөвхөн 4 цаг л үргэлжилдэг, дугхийн унтах нь амь насанд цахилгаан цэнэглэж байгаатай адил боловч хэрвээ өндөр настай хүмүүс өдөр хоног дараалан эвшээлгээд байвал, тархины судасны өвчин эмгэгийн совин байж ч болзошгүй юм, иймээс нэн даруй эмчид хандан эмчлүүлж байх хэрэгтэй.

     Шөнөдөө тав тухтай унтахыг эрхэмлэвэл зохино, дэр толгой нийлмэгц л нам унтах нь хүний эрүүл мэндэд тун ашигтай юм. Хэрвээ нойр үрэхгүй байгаад байвал сэтгэл санаагаа тайвшруулж өөрөө зохицуулалт хийх юм уу эм уух зэрэг аргаар эрт унтахаар чармайвал зохино, зөв буруу талаараа хэвтэж унтах төдийлөн ялгаагүй, дээшээ харж унтахдаа гараа цээжин дээрээ тавихгүй бол сайн, үүний зэрэгцээ түрүүлгээ харж унтахаас зайлсхийх хэрэгтэй. Нүүрсхүчлийн хийг хэтэрхий их авч эрүүл мэндээ хохируулахгүйн тулд нүүрээ бүтээж унтахгүй байх хэрэгтэй юм.

     Ахимаг настай хүмүүс хүзүүний ясны өвчинд нэрвэгдэх нь амархан байдаг тул өвчнөө даамжруулахгүй байхыг хичээж ор дэрнийхээ өндөр нам, зөөлөн хатууг аятайхан тохируулж байх хэрэгтэй. Өндөр настанууд нойриос сэрэнгүүтээ саа өвчинд нэрвэгдэх байдал ч зөндөө гардаг юм, иймээс настан буурлууд сэрэнгүүтээ түргэн босох муу, харин алгуур аажим хөдөлж, "Гурван хагас минутын арга хэмжээ"-г баримтлах учиртай, энэ арга хэмжээ нь сэрсэн хойноо орон дээрээ хагас минут хэвтэх, хагас минут суух, бас хөлөө унжийлгаад хагас минут суух гэсэн болно, ингэж дуусаад сая босч хувцаславал цус гэнэт хөөрөхөөс зайлсхийж болох юм. \Л.Буянтогтох орчуулав\