Хятадын Сычуань мужийн Наньпин шяний Миньшань уулны өмнө бэлийн Жиү Жайгөү бол 60 гаруй км урт уулын хөндөй юм. Энэ 600 мянган га талбайтай уулын хөндөйд олон арбин нуур бүрд, хүрхийрээ, ой модтой байж, маш гоё өнгө үзэмжтэй юм. Энэ хөндөйд өндөр уулны нийт 108 нуур байж, хамгийн том " урт далай" нь 7000 гаруй метр урт байдаг. Олон арван хүрхийрээтэй бөгөөд хамгийн том, хамгийн сүрлэг нь Нунагийн хүрхийрээ байж, 140 метр зайтай хоёр уулны дундуур асгаран бууж байдаг. Хөндөйн ёроолоос уулын орой хүртэл бүрэн бүтэн ургамалын нөмрөгтэй. 1978 онд Хятадын байгалийн өнгө үзэмжийг хамгаалах анхны дархан цаазтай газар болгосон байна.
Зохиомол нуурын анхны байгалийн дархан цаазтай гаүар: Хятадын Гүйжөү мужийн Чинжин шяний Хун Ланьхү нуурын байгалийн дархан цаазтай район нийт 110 мянган га талбайтай, энэ бол Хятадын зохиомол нуурын анхны байгалийн дархан цаазтай газар юм.
Тэнисийн эргийн хуучны дурсгалыг хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район: Хятадын Тяньжинь хотын тэнгисийн эргийн дунгийн хавтасны далангийн байгалийн дархан цаазтай район нь 711 га талбайтай, энэ бол Хятадын тэнисийн эргийн хуучны дурсгалыг хамгаалах анхны байгалийн дархан цаазтай район юм.
Байгаль, түүхийн өвийг хамгаалах хамгийн том байгалийн дархан цаазтай район: Хятадын Чиньшань уулны ноён оргил Тай Байшань уул нь Шаньший мужийн Жөүжи, Мэйшянь, Тайбай гурван шяний нутагт байж, далайн түвшнээс 3676 метр өндөр байна. Энд мөсөн гол, мөсөн далай зэрэг 4-р галавын мөсөн хөндийн газрын гадарүууг хадгалж байдаг. 1965 онд байгуулагдсан Тай Байшань уулны байгалийн дархан цаазтай район нь 540 мянган га талбайтай, Хятадын байгаль, түүхийн өвийг хамгаалах хамгийн том байгалийн дархан цаазтай район юм.
Чулуужмалын байгалийн дархан цаазтай анхны район: Хятадын Шаньдүн мужийн Линьчюы шяний Шаньван районд 15 сая жилийн тэртээх биологийн чулуужмал их олон байдаг. Түүний дотор ургамалын чулуужмал хамгийн их байж, бараг 130 орчим зүйлийг илрүүлээд байна. Амьтаны чулуужмал ч маш бүрэн бүтэн байж, шавж хорхой, загас, хоёр нутагтан, шувуу, мөлхөдөг амьтан, хөхүүлт амьтан зэргийн чулуужмалыг олсон байна. Түүний дотор өрөм хулгайч, загас, мугай, бүрэн бүтэн буга, шувуу зэрэг байна. 1980 онд энд байгуулсан байгалийн дархан цаазтай район бол Хятадын чулуужмалын байгалийн дархан цаазтай анхны район юм.
Хамгийн олон төрлийн амьтантай зоо парк:Бээжингийн зоо парк бол Хятадын хамгийн олон төрлийн амьтантай зоо парк юм. 1983 оны үеийн байдлаар энд 580 гаруй төрлийн, нийт 5400 гаруй амьтан байжээ. \Цэцэн бэлэтгэв\
|