• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 15:28:50    
Дэлхийд гарч байгаа Чэж жянгийн аж ахуйн нэгжүүд

Хятадын Олон Улсын Радио

     Чжэ жян муж нь Хятадын зүүн өмнөд нутгийн эдийн засаг хөгжсөн муж юм. Чжэ жянгийн бизнесменүүд эрт дээр үеэсээ Хятадын газар болгоноор явж наймаа худалдаа хийдэг уламжлалтай. Өнөө Чжэ жянгий аж ахуйн нэгжүүд хараагаа дотооддоо тавьж байгаа төдийгүй дэлхийд хөгжлийн орон зай хайж байна.

     Анголын нийслэл Луанда бол атлантын далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот юм. Орон нутгийн хүмүүс ирээдүйд хятадчуудын барьсан байшинд сууна гэж санаагүй байж мэднэ. Эдгээр байшинг барьсан нь Хятадын Чжэ жянгийн Хуафэн барилгын нэгтгэл компани болно. Хуафэн барилгын нэгтгэл компани нь Чжэ жян мужийн Нинбө хотын иргэний эрхлэлтэй аж ахуй нэгж болно. 2006 оны зун Хуафэн барилгын нэгтгэл компани Анголын байшин барилгын нэг компанитай хэлэлцээрт гарын үсэг зурж, Анголын нийслэл Луандад 5,3 га газарт байшин барихыг хариуцсан юм байна. Хуафэн барилгын нэгтгэл компанийн ерөнхий захирлын туслах хатагтай Чинь Лижюнь хэлэхдээ, 120 сая ам долларын нийт хөрөнгө оруулалттай байшин барилгын энэ төслийг эхэлж хэлэлцээд гарын үсэг зуртал 3 сарын хугацаа л орсон. Энэ нь зөвхөн манай компанийн гадаадад таачилсан төслүүдийн нэг л жишээ болно. Бид Тайландад барилгын төсөл хэрэгжүүлж байна. Өнөө нэлээд хэсгийг нь дуусгаад байгаа. Аж ахуйн нэгжид иргэний эрхлэлтийн аж ахуй нэгж юм уу, төрийн өмчийн аж ахуйн нэгж гэсэнгүй, хүчин чадалтай байх урьдал нөхцөлд, нэг талаар дотоодын зах зээлээ өргөтгөж, нөгөө талаар олон улсын зах зээлийг нээх хэрэгтэй гэжээ.

     Өнөө Чжэ жянгийн хүчин чадалтай олон аж ахуйн нэгжүүд гадаадад гарч, хөрөнгө оруулан үйлдвэр эрхэлж, худалдаа хийж, барилгын ажил таачилж байна. Чжэ жян мужийн эдийн засаг гадаад худалдааны тахимйн бүртгэлд харуулж байгаагаар, 2005 онд Чжэ жян мужийн аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ 800 сая ам долларт хүрсэн байна. Нэхмэл, бэлэн хувьцас, механик электрон, хиймийн үйлдвэр, цахилгаан холбоо зэрэг салбарыг хамарч байна.

     Гадаадад гарч үйл ажиллагаа явуулах арга хэмжээ нь тус мужийн засгийн газрын дэмжлэгийг олж байна. Чжэ жян мужийн орлогч дарга Чжүн Шань хэлэхдээ: сүүлийн жилүүдд Чжэ жян мужийнхэн нь "гадаадад гарч үйл ажиллагаа явуулах" стратеги гэрэгжүүлж, Чжэ жян мужийн аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулалах, барилгын ажил таачлах, хөдөлмөр хүчээр хамтран ажиллахыг урамшуулан дэмжсэнээр, ил тод ололт амжилт олсон байна. Чжэ жян мужийн гадаадад аж ахуй эрхэлсэн тоо болон гадаадад эдийн засаг техникийн худалдаа үйлчилгээний хэмжээ бүр Хятаддаа эхний байранд орж байна гэжээ.