Сүүлийн жилүүдэд, Хятадын их дээд сургууль төгсөгчдийн тоо тасралтгүй нэмэгдэхийг дагалдаад, тэдний доторх зарим оюутад нь сургууль төгссөний дараа, ажил үйлс эрхэлэх зам суваг хайж байна. Нийгмийн туршилга болон ажил үйлс эрхэлэх хүчин зүйл гүйцэд бусаас болж, маш олон хүмүүсийн ажил үйлс эрхэлэх зам мөр адилгүй байна. Хятадын оюутдын ажил үйлс эрхэлэх чадвахыг дээшлүүлэхийн төлөө, 2005 онд бүх Хятадын залуучуудын холбоо болон НҮБ-ын олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран, оюутдын ажил үйлс эрхэлэх үзэлт болон чадвахыг бэлтгэн хүмүүжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
НҮБ болон Европын холбоо тус зууны эхээр, ажил үйлс эрхэлэх хүмүүжлийг олон давхаргийн боловсролын системд оруулах бөгөөд ажил үйлс эрхэлэх хүмүүжлийг дунд, их дээд сургуулийн сурагч оюутдыг хүмүүжүүлэх чухал бүрэлтдүүн хэсэг болгох хэрэгтэй гэж тодорхой дэвшүүлсэн юм.
Хятадын умарт нутгийн Тянь-жинь хотын аж үйлдвэрийн их сургууль бол Хятадын анхны бүлэг энэх хүмүүжлийг туршин хэрэгжүүлсэн дээд сургуулийн нэг юм. Тун саяхан сурвалжлагч Тянь-жинь хотын аж үйлдвэрийн их сургуульд хүрч хичээл хүмүүжлийн байдалтай нь танилцсан байна. Хичээлийн тэнгимд ороход уламжлалт хичээл сургалтын хэлбэрээс өсөд өөр байж, 60 гаруй оюутад тэр тэгш мөрлөж суусан биш харин олон хэсэг хуваан тойрог хэлбэртэй суучигсан байлаа.
Энэ удаагийн хичээл дээр багш нэг гэрийн тавилгын компанийн эзэгнэлтийн төслийг гаргаж, оюутдаар энэ компанийн цаашдын хөгжлийн шинэ хандалгыг задлуулж байлаа. Оюутан Ван-жин сурвалжлагчдад ингэж ярьж байлаа.
Биданд иймэрхүү маягийн хичээл хүмүүжил өнгөрсөнд байсан боловч олонхи нь багшийн ярихыг сонсодог, иймээс хэрэв өөрөө аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, удардалга болж чадах эсэхээ мэдэхгүй байсан. Энэх ажил үйлс эрхэлэх чадвахыг бэлтгэн хүмүүжүүлэх хичээл сургалтаар дамжаад, бид аж ахуйн нэгжийн эрхэлэлт эзэгнэлтийн удирдах хэлбэр маягийг нэн ойлгохын зэрэгцээ, өөрөө ажил үйлс эрхэлэх чадвахтай эсэхээ ч мэдэх болсон байна гэжээ.
Кү Ши-жүнь бол Тянь-жиний аж үйлдвэрийн их сургуулийн ажил үйлс эрхэлэх чадвахыг бэлтгэн хүмүүжүүлэх төслийн хариуцалгатай хүн болох бөгөөд мөн ч оюутан сурагчдыг заан жолоодох хүний нэг юм. Тэрээр энэ бэлтгэл сургалтын тухай ярихдаа: энэ бэлтгэл сургалт нь оюутдад туслан аж ахуйн нэгжийн чадвах болон арга хэлбэрийг бие даан эзэгнэх болгох жишээлбэл, хүмүүсийг хэрхэн зохистой тохируулах, санхүүгийн удирдалгыг хэрхэн хийх зэрэг болно. Эдгээр онлын мэдэлгийг сайн эзэмшсэн байх хэрэгтэй, гэвч практикийн чадвах сайн биш Хятадын оюутдад авч хэлбэл ийм хүмүүжил нь маш чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятадын оюутдын суурь мэдлэг сайн боловч бодтой практикийн чадвах харьцангуй зөрөөтэй байна, энэх асуудалд чиглүүлж, манай сургууль өнгөрсөнд ч ажил үйлс эрхэлэх бэлтгэл сургалтын хичээл хүмүүжлийг түгээмэлжүүлж байсан, гэдэл оюутдын ажил үйлс эрхэлэхээс өмнөх бэлтгэл сургалтын байдал системтэй биш байсан. Өнөөгийн хэрэгжүүлж байгаа хичээл сургалтыг зээлдэн оруулснаар сургуулийн энэ талын хүмүүжлийн систем сайжирсан тэдийгүй бид ч маш олон олон улсын тэргүүний хичээл сургалтын хэв загварыг сурч чадсан байна гэжээ.
Өнөө Тчнь-жиний аж үйлдвэрийн их сургууль олон улсын хөдөлмөрийн байгууллагын хяналт шалгалтыг амжилттай өнгөрөөгөөд оюутдын ажил үйлс эрхэлэх чадвахыг бэлтгэн хүмүүжүүлэх албан ёсны бааз болсон байна.
Тянь-жинь хотын аж үйлдвэрийн их сургуулийн багш Сунь-жуань хэлэхдээ:
Хамгийн их сонирхолтой зүй нь багш болон оюутад хамтдаа нэг тэнгимд судлан ярилцаж болно. Өнгөрсөнд багш ярьж бид сонсодог байсан, өнөө хамтдаа судлан хэлэлцэх хэлбэрээр сурах болжээ гэлээ.
Тянь-жинь хотын аж үйлдвэрийн их сургуулийн оюутад энэх хичээл сургалтаар хүртсэн мэдэлгээ өнөө практик дээр хэрэгжүүлэх эрмэлжилтэй болж байна, энэ сургалтад оролцсон нягтлан бодогчын салбарын оюутан Лян Юун-фэн найзуудтай 2005 онд дэвшүүлсэн эх нялхсын хэрэглэх бүтээгдэхүүний хөгжлийн төлөвлөгөө нь аж ахуйн нэгжийнхэний анхаарлын татсан байна. Хэрэв ялгум явагдаж чадах юм бол хичээлийн тэнгимд бүрэлдсэн худалдааны төлөвлөгөө нь 2007 онд хэрэгжигдэх юм банйа.
Сурвалжилхаар дамжаад Хятадын залуу оюутан сурагчдын шинийг үүдэн бүтээх нөөц хүчин их байгааг ойлгосон байна. Иймэрхүү хичээл сургалт нь оюутдад туслан ажил төрөл эрхэлэхэд нь зохих мэдлэг болон чадвахыг олгож, тэдний ажил үйлс эрхэлэхэд нь маш сайн суурийг тавьж өгсөн байна.
2006 оны 3-р сард Хятадын ерөнхий сайд Вэнь Жя-бао засгийн газрын ажлын тайландаа: шинэ хэлбэрийн орон байгуулж, шинийг бүтээх чадвахыг тал бүрээр дээшлүүлэн, ажлаар хангах бодлогыг нааштай хэрэгжүүлнэ.
Оюутдын ажил төрөл эрхэлэх мэдлэгийг бэлтгэн хүмүүжүүлж, нийгмийн ажлаар хангагдах дарамтыг намжаана. Оюутдын ажил төрөл эрхэлэх чадвахыг бэлтгэн хүмүүжүүлэх төсөл хэрэгжсэн нь Хятадын оюутдын шинийг үүдэн бүтээх болон ажлаар хангах хүчнийг дээшлүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
|