• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 16:57:24    
Зүрх тархины судасны өвчнөөс сэргийлэх арга

Хятадын Олон Улсын Радио

     Анагаах ухааны эрдэмтдийн сануулж буйгаар, зүрх тархины судасны өвчнөөс сэргийлэхэд хоёр зүйлийн цогцолбор арга байдаг юм байна.

     Зүрх тархины судасны өвчнөөс сэргийлэх тэргүүн чухал арга нь гэвэл: Эрүүл мэндийн өргөн мэдлэг, хичээл сургалт болон үр ашигтай эм бэлдмэлийг хэрэглэж цусны даралт өндөр болох, цусны тослог зүйл ихсэх, чихрийн шижин өвчин, таргалах зэрэг зүрх тархины судасны өвчинд амархан нэрвэгддэг хүмүүсийн ийм өвчинд нэрвэгдэх хэмжээг эх үүсвэрээс нь хяналтдаа авах хэрэгтэй юм.

     Зүрх тархины судасны өвчнөөс сэргийлэх нөгөө нэг чухал арга нь гэвэл:

     Зүрх тархины судасны өвчинд нэгэнт нэрвэгдсэн хүмүүст зориулан үр ашигтай эм бэлдмэлүүдийг аль болохоор зөв хэрэглэж, зүрх тархины судасны өвчин сэдрэхээс чанд сэргийлэх хэрэгтэй.

     Түн шинь лүө жяо нан гэдэг бүрээстэй эм бэлдмэл нь зүрх тархины судасны өвчнөөс сэргийлэх хамгийн үр ашигтай маш сайн эм бэлдмэл юм, тэрээр цусны тослог зүйл, цусны ялтас зэргийг багасгах, цусны лугшилтыг жигдрүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна, бас цусны тослог зүйл ихсэх, цусны даралт өндөр болох, чихрийн шижин өвчин зэрэг зүрх тархины судасны өвчинд амархан нэрвэгддэг хүмүүсийн эдгээр өвчнөөс сэргийлэхэд тун үр ашигтай нөлөө үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ түн шинь лүө жяо нан гэдэг бүрээстэй эм бэлдмэл нь цусны судсыг зөөлрүүлж, цусны судас таталдахыг зогсоодог, тэрчлэн артерын судас хатуурахаас сэргийлж, цусны бүлэгнэлийг уусгаж, зүрх судасны өвчин, зүрх базалж өвдөх, зүрхний булчинд цус дутагдах, тархины судасны булэгнэл зэрэг өвчнийг бүх талаар анаган эмчилж чаддаг байна.

     Түн шинь лүө жяо нан гэдэг бүрээстэй эм бэлдмэл нь судасны өвчний шинэ онол, өвөрмөц жор, зүрх тархины судасны өвчнийг үр ашигтай эмчлэн анагаах үүрэг гүйцэтгэж чаддагаараа манай улсын зүрх тархины судасны өвчнийг анагаан засах тун найдвартай брэндийн эм бэлдмэл болж чадсан байна. \Л.Буянтогтох орчуулав\