Сүүлийн үе Хятадын алдарт бүжиг диглэгч Дэн Линний диглэсэн том том уран бүтээлийг Бээжин, Чүнчин, Тайваньд залгаагаар тоглосон байна. Эдгээр уран бүтээл нь Түвдийн унаган урлагийг харуулсан буюу эсгүүл Хөх мөрний сав газрын иргэдийн зан үйлийг мөн эсгүүл Монгол үндэстний уламжлалт зан үйлийг харуулсан уран бүтээл болохоор үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн юм. Дэн Лин Хятадын үндэстнийхээ урлагт халуун хайртай байдаг бөгөөд үндэстний бүжгийн урлагийн зохион бүтээх ажлыг олон жил хийж гарамгай амжилт бүтээсэн юм.
Цастын өндөрлөгийн өвөрмөц онцлогыг харуулсан " дархан нууцгай гэр орон" гэсэн том бүжгийг гадаад оронд олон удаа тоглосон юм. Энэ дуу бүжгэнд Түвдийн хүн ардын үнэн бодитой амьдралын байдлыг болон соёлын гайхамшгийг харуулсан болохоор гадаадын цөөн бус үзэгчид уг тоглолтыг сонирхоод, Түвдэд хүрч аялан жуулчлах гэсэн бодолтой болжээ. Бүжиг диглэгч Дэн Лин энэ уран бүтээлээ туурвихдаа маш сэтгэл догдлож, Түвдийн өндөрлөгт гүн зузаан хайр сэтгэлгэтэйгээр энэ бүтээлээ бүтээсэн юм байна.
Олон жилийн турш Дэн Лин энэ мэтээр бие сэтгэлээрээ үндэстний соёлыг өвлөн мандуулах ажилд орж, маш сайн амжилт бүтээсэн юм.
Өнгөрөгч зууны далаад оны эхээр Дэн Лин төрсөн нутаг- Чүнчин хотдоо бүжгийн сургуульд шалгуулан орж, тусгай боловсрол хүртэж, мэргэжлийн бүжигчин болсон юм.
Наяад онд Дэн Лин урьд хожид Бээжингийн Бүжгийн дээд сургууль, Төвийн үндэстний их сургуульд суралцаж, бүжиг диглэх ажлаа эхлүүлсэн юм. Дэн Лин одоо Төвийн үндэстний дуу бүжгийн чуулганы төрийн нэгдүгээр зиндааны бүжиг диглэгчээр ажиллаж байна. Одоод хүрч иртлэх байдлаар тэрээр 300 гаруй бүжиг, хэдэн бүжгэн жүжиг диглэн удирдаалж, бүх Хятадын бүжиг диглэн удирдаалсан алтан медалийн шагналыг арав гаруй удаа хүртэж, Хятадын алдарт бүжигчин Ян Липин, Хуан Дөүдөү нарын алдар нэр мандсан бүжигийн олонх нь Дэн Линий диглэсэн уран бүтээл болох юм. Дэн Линий уран бүтээл нь эрэн үеийн, орчин үеийн хүний амьдралаар гол сэдэвлэн, өөрийн амь нас болон амьдралдаа халуун хайртай сэтгэлээ уран бүтээлдээ илтгэж байдаг юм. /Пэрлаймаа орчуулав/
|