Азийн спортын 15-р наадам 15-ны өдөр Дохад өндөрлсөн байна. Хятад улс түүхэн дэхь хамгийн өргөн цар хэмжээтэй төлөөлөгчид илгээж, энэ тэмцээнд оролцсон бөгөөд 165 алтан медаль, 88 мөнгөн медаль, 63 хүрэл медалийн амжилтаар энэ тэмцээний алтан медалийн жагсаалт болон медалийн жагсаалтад тэргүүн байранд орсон байна.
Дохагийн Азийн наадам нь Хятадын биеийн тамирын төлөөлөгчид алтан медалийн жагсаалтад дараалан 7 дох удаагаа түрүүлж байгаа явдал юм. Энэ наадамд Хятадын баг тамирчид дэлхийн амжилтыг 4 удаа шинэтгэж, 11 төрлийн тэмцээнд Азийн амжилтыг тотоосон байна. Уламжлалт давуу төрөлд давуу талаа үргэлжлэн хадгалж, өнгөрсөнд тааруухан байсан төрлөөр ч товойм амжилт байгуулсан байна. Үүний зэрэгцээ залуу тамирчид энэ ерөнхийлсөн наадмаар давтан боловсрогджээ.
Гэвч иймэрхүү амжилтын өмнө, Хятадын төлөөлөгчид өөр бодолтой байлаа. Дохагийн наадмын Хятадын төлөөлөгчдийн дарга, Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Лю Пэн хэлэхдээ, Азийн наадам нь олимпийн наадамтай адилгүй байдаг. Нэгдүгээрт, тэмцээний арга нь адил бус, тэмцээний төрөл, тэмцээнд оролцох эрх, хэсэг хуваах арга барилыг багтаасан олон талаар ялгаатай юм. Хоёрдугаарт, өрсөлдөгч нь адил бус, олонх тэмцээний төрөлд Ази нь дэлхийн төвшнийг төлөөлж чадахгүй. Азийн төвшнөөр нэлээд өндөр төрөлд ч зарим орны нэрт тамирчин оролцоогүй. Гуравдугаарт, тэмцээний орчин болон тамирчны хүлээх сэтгэлийн ачаалал нь адил бус юм. Учир иймээс, бидны Азийн наадмаас олсон амжилтыг Олимпийн хир бүтэмжтэй харьцуулж болохгүй юм гэжээ.
Лю Пэн цааш нь хэлэхдээ, Хятадын баг тамирчид 165 алтан медаль олсон хэдий ч хэсэг төрөлдөө л дэлхийн тэргүүний төвшнийг төлөөлөн байж, нэлээд олон төрөлд зөрөө их байсаар, зарим төрөлд Азийн бусад орноос хоцрогдож байна гэжээ.
Хятадын баг тамирчид Дохагийн Азийн наадамд олсон амжилтад хичээнгүйлэн хандаж байгаа боловч энэ амжилт нь тэмцээний төрөлд л хязгаарлагдах биш. Дохагийн Азийн наадмын зохион байгуулалт болон үйлчилгээний хир хэмжээ нь маш өндөр юм, олимпийн сдандарт хангасан байна. Хятадын зүүн хойтын Чанчун хот нь 2007 оны 1-р сард Азийн өвлийн наадмыг зохион явуулах гэж байна, 2008 онд Бээжин хот нь зуны олимпийг зохион явуулах болно. Гуанжю хот нь 2010 оны Азийн наадмыг зохион явуулах газар. Дээрх 3 хот нь энэ удаа тус тус шинжилгээний хэсэг илгээж, Дохагийн туршлагаас сурсан юм.
|